Дэлхийн хамгийн хурдан автомашины нэг бол Италийн алдарт Ламборгини. Тэгвэл Автомобайл Ламборгини компани 2018 оны Ламборгини Урус нэртэй шинэ загварын бартаат зам туулагч автомашинаа олон нийтэд албан ёсоор танилцуулаад байна. Хамгийн хачирхалтай том хөдөлгүүртэй, бартаат зам туулагч шинэ загварын Ламборгини авто хүлэг 100 км т ердөө 11 литр шатахуун зарцуулах юм байна.
Энэ бол автомашины тэр тусмаа хүчирхэг том хөдөлгүүрийн шатахуун зарцуулалтыг багасгасан техник технологийн нэгэн шинэ дэвшил болсон байна. Өөрөөр хэлбэл энэ загварын автомашин нь 8 болон 6 цилиндрийн турбо болон холимог гэсэн хөдөлгүүртэй байдаг байна. Энэ нь ойролцоогоор 650 морины хүчин чадалтай гэсэн үг юм. Энэ их хүчин чадлыг гаргаж байгаа хөдөлгүүрийг бүтээсэн нь шатахуунаар явдаг тээврийн хэрэгслийн шинэ технологийг дэвшлийг оруулж ирсэнтэй холбоотой юм.
Ламборгини урусын хувьд 3,59 секундын дотор 100 км цагийн хурд авах хүчтэй юм байна. Дээд хурд нь 300 км цаг хүртэл хурдлах боломжтой гэжээ. Автомашин үйлдвэрлэгчдийн дунд хүчирхэг, хурдан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхийг эрмэлздэг. Гэхдээ том хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нэгдүгээрт их хэмжээний шатахуун зарцуулдаг 2-рт энэ хэмжээгээрээ агаарт маш их утаа ялгаруулдаг нь сүүлийн үед хэрэглэгчид өндөр үнэтэй хүчирхэг хөдөлгүүртэй автомашинаас татгалзах шалтгаан нь болоод байгаа юм.
Харин Ламборгини Урусын хувьд 100 км-т ердөө 11 литр шатахуун зарцуулдаг болсон нь маш их давуу талтай, хөдөлгүүрийн технологийг шинэчилсэн үзүүлэлт болж байгаа гэдгийг холбогдох хүмүүс хэлж байгаа юм. Ирэх оны 2-р улиралд 200 мянган америк долларын үнэтэйгээр зах зээлд худалдаалагдаж эхлэх юм байна.
| 2018 оны “Lamborghin urus” 100 км-т 11 литр шатахуун зарцуулна | ||
| Үзсэн: 1941 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.