Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Парис хотноо айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа. Тэрбээр энэ үеэрээ, Палестин улс энх тайванд хүрэхийн тулд бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй гэдгийг дахин илэрхийллээ.
Мөн Йерусалим бол сүүлийн 3000 жилийн туршид Израйлын нийслэл байснаас биш, өөр нэг улсын нийслэл хот байгаагүй юм гэдгийг ч мөн энэ үеэр хэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Йерусалим хотыг Израйлын нийслэл гэж хүлээн зөвшөөрсөн. Харин энэ мэдэгдлийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд эрс зэмлэн буруушааж байна.
Цаашлаад Ойрхи Дорнодын нөхцөл байдал улам хурцадлаа гэсэн шүүмжлэл ч гараад байгаа юм. Арабын улс орнууд, АНУ-ын талаас гаргасан шийдвэрээ цуцлахыг шаардаж байна. Өнгөрсөн бямба гарагт Арабын орнуудын Гадаад хэргийн сайд нарын шуурхай хуралдаан Кайр хотноо болж, хамтарсан мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлд АНУ-ын энэ шийдвэр, бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцатгаж, эмх замбараагүй байдлыг гүнзгийрүүлж, үүний үр дүнд гэмгүй ард иргэд өртөж байгаа тухай мэдэгдсэн байна. Өчигдөр Палестины иргэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Иерусалим хотыг Израиль улсын нийслэл хотоор хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг эсэргүүцэн, Иерусалим болон Израйлийн эзэлсэн газар нутгуудад жагсаал хийлээ.
Жагсаалын үеэр Палестины иргэд болон Израйлийн цагдаа хүчнийхний хооронд мөргөлдөөн болж, улмаар хоёр хүний амь нас хохирч, 760 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Харин Иерусалимд том хэмжээний мөргөлдөөн гараагүй. Израйлийн эрх баригчид Иерусалимын аюулгүй байдлыг чангатгасан байна.
Израйлчууд Иерусалим хотыг нийслэлээ хэмээн үздэг бол 1967 оны дайнаас хойш Палестин улс зүүн Иерусалимыг өөрсдийн газар нутгийн нэг хэсэг хэмээн үзсээр ирсэн юм.
| Нетаньяху: Палестинчууд бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй | ||
| Үзсэн: 1419 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.