Шууд Chart

Англид их хэмжээний цас орлоо

2017-12-11 14:39:13

Өчигдөр Английн ихэнх нутгаар энэ оны анхны цас орлоо. Цас Уэльс, Английн баруун, төв, зүүн, зүүн өмнөд нутагт их хэмжээтэй орсон байна. Нутгийн зарим газарт цасны хэмжээ 17-30 см хүртэл зузаан болж, зарим нутгийн хурдны замыг хаагаад байна.

Зам мөстсөн, халтиргаа ихтэй байгаа учрэаас Англи, Уэльсийн эрх баригчид ард иргэддээ сэрэмжлүүлж, аюулын шар дохиог асаажээ. Зам хаасантай холбоотойгоор өнөөдөр Их Британийн бага, дунд сургуулиудыг түр хаахаар шийдвэрлээд байна.

Мөн галт тэрэг, зарим олон улсын нислэгүүдийг ч хойшлуулах болон цуцлах арга хэмжээ авч ажиллаж буй юм байна. Их цаснаас гадна салхины хурд ширүүсч, цасаар шуурч байгаагийн улмаас цахилгаан шугамууд гэмтэж, Мидланд, Баруун өмнөд Англи, Оксфорд орчмын 9000 гаруй айл өрх цахилгаангүй болоод байснаас эрчим хүч нийлүүлэгч компанийнхан шөнийн туршид ажилласны үр дүнд 8000 гаруй өрхийн цахилгааныг хэвийн хэмжээнд ажиллуулжээ.

Шотланд, Уэльсийн зарим нутагт цаг агаар хасах 10 хэм хүртэл хүйтэрч байгаа нь энэ оны хамгийн хүйтэн үзүүлэлт болж буй юм. Их Британийн цаг уурын албаны мэдээлж байгаагаар цаг агаар цаашид ч хүндэрч болзошгүйг анхааруулж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг ард иргэддээ анхааруулж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Англид их хэмжээний цас орлоо   
Үзсэн: 2168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй