Шууд Chart

Умард Солонгос 2 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна

2017-12-11 14:46:03

ОХУ-ын өдөр тутмын хэвлэлүүдээр Умард Солонгос хоёр хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай мэдээлж байна. Энэ тухай цэргийн шинжээч Владимир Хруцалевийн хэлж байгаагаар тэрбээр хэд хоногийн өмнө Пхеньян руу аялаж ирэхдээ энэ тухай мэдсэн байна.

Владимир Хруцалев тус улсад аялаж байх үедээ Умард Солонгосын үндэсний сансрын агентлагийн удирдлагуудтай уулзжээ. Холбогдох албаныхны мэдээлж байгаагаар нэг хиймэл дагуул нь дэлхийг ажиглах зорилготой, 100 кг-ын жинтэй, ажиглалтын хиймэл дагуул гэнэ. Харин нөгөө нь нэг тонноос илүү жинтэй, дэлхийн тойрог замд оруулах зорилготой хиймэл дагуул юм байна. Гэхдээ эдгээр хиймэл дагуулыг хэзээ хөөргөх тухай тодорхой мэдээлэл одоогоор алга байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос 2 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна   
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй