Аргентины нийслэл Буэнос-Аэрос хотноо дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын 11 дэх удаагийн бага хурал өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн уулзалтыг зохион байгуулагч орны Ерөнхийлөгч Маурисиом Макри, Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер, Парагвай, Уругвай зэрэг орны төрийн тэргүүн болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хэдэн мянган төлөөлөгч энд цуглараад байна.
Уг бага хуралд дэлхийн худалдааны байгууллагын 164 гишүүн, 25 ажиглагч орны нийт 2000 орчим төлөөлөгч оролцож байна. Дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын 11 дүгээр бага хурал энэ сарын 13 хүртэл нийтдээ гурав хоног үргэлжилнэ.
Дэлхийн худалдааны байгууллага нь 1995 oнд байгуулагдсан байнгын ажиллагаатай Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Мөн нь гишүүн орнуудын зүгээс олон улсын худалдаанд дагаж мөрдвөл зохих журам, зарчим, хэм хэмжээг тогтоож, бараа, үйлчилгээний худалдаа, зах зээлийг либералчлахад чиглэсэн олон талт хэлэлцээ явуулах, гишүүн улс хоорондын худалдааны бодлогоос үүдэн гарах маргааныг зохицуулах зорилготой. Монгол Улс 1997 онд тус байгууллагын гишүүнээр элсчээ.
| Аргентинд дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын бага хурал өнөөдөр эхэлнэ | ||
| Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.