Шууд Chart

Япон улс боловсролын салбартаа 18 тэрбум ам.доллар төсөвлөжээ

2017-12-11 15:24:57

Япон улсын Засгийн газар улсын төсвөө хэлэлцэж, боловсролын салбарт хоёр их наяд иен буюу ойролцоогоор 18 тэрбум америк долларыг төсөвлөжээ. Мөн төсөвт ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжийг сайжруулахад шаардагдах төсвийг ч хамт суулгаж өгсөн байна. Гэхдээ одоо эдгээр өндөр дүнтэй төсвийг парламет ирэх өдрүүдэд болох чуулганаар хэлэлцэж, батлах ёстой юм.

Төсөлд тусгаснаар 800 орчим тэрбум иен буюу долоон тэрбум орчим америк долларыг сургуулийн өмнөх боловсролд зарцуулах шинэ хөтөлбөр боловсруулсан байна. Шинэ хөтөлбөрт тусгаснаар 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 0-2 насны хүүхэдтэй бага орлоготой өрхөд зориулсан асрамжийн тэтгэмж олгох болон 3-5 насны хүүхдэд зориулсан өдөр тутмын асрамжийн үйлчилгээнд зарцуулах юм байна.

Харин 2020 оны санхүүгийн жилээс эхлэн бага орлоготой иргэдийн хүүхдүүдийн их, дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөр, цаашлаад сургалтын төлбөрөөс хөнгөлөх гэх мэт зардалд долоон тэрбум америк доллар төсөвлөжээ. Түүнчлэн 100 тэрбум иенийг асрах төвийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм.

Япон улсын төсвийг бүрдүүлэхийн тулд тус улсын засгийн газар 2019 оны 10 дугаар сараас борлуулалтын татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газар бага орлоготой өрхүүдэд зориулсан боловсрол, тусламжийн зардлыг ингэж нэмэгдүүлж байгаа нь өнгөрсөн сард болсон сонгуулийн үр дүн бөгөөд тэргүүүлэх ач холбогдолтой байна гэж ард иргэд нь үзэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс боловсролын салбартаа 18 тэрбум ам.доллар төсөвлөжээ   
Үзсэн: 1070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй