Шууд Chart

"Ногоон сум" реалити шоу өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно

2017-12-11 16:30:26

МҮОНРТ, Монголын Хөрөнгийн биржтэй хамтран явуулж буй "Ногоон сум" реалити шоу өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно. Монголын хөрөнгийн зах зээлийг олон нийтэд сурталчлах зорилготой “Ногоон сум” шоуны бодит өрсөлдөөний гараа 5 сая төгрөгөөс эхэлнэ.

Тус шоунд оролцож байгаа нас хүйс, ажил мэргэжил өөр өөр 5 оролцогчийн хэн нь 5 сая төгрөгийг өөртөө үлдээж чадах бол? Санхүүгийн салбарын мэргэшсэн зөвлөхүүд тэднийг хэрхэн дүгнэж, чиглүүлэх бол? Хамтдаа суралцъя. Та бүхэн өнөөдөр 21.10 цагаас МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн сувгаар хүлээн авч үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Ногоон сум" реалити шоу өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болно  
Үзсэн: 2554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй