Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан "Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай" дэд хөтөлбөрийн хүрээнд итгэлийн зээлэнд хамрагдах хүсэлтээ гаргасан, ил задгай худалдаа эрхлэгчдийг худалдаа үйлчилгээгээ явуулах таатай нөхцөл бүхий, дулаан ажлын байраар хангахаар боллоо. Ийнхүү эхний удаа 10 иргэнд батламж гардуулав.
Цаашдаа Эрдэнэт хотын хэмжээнд ил задгай худалдааг бүрэн зогсоохын тулд олон жилийн турш ил задгай худалдаа эрхэлж амьдрал ахуйгаа авч яваа бүртгэл судалгаанд хамрагдсан иргэдийг ажлын байраар дэмжих болно гэдгээ Орхон аймгийн Засаг дарга батламж гардуулах үеэр онцолж хэлсэн юм.
| “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай" дэд хөтөлбөрийн хүрээнд 10 иргэнд батламж гардууллаа | ||
| Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.