Шууд Chart

Мун Жэ Ины Хятадад хийх айлчлал БНАСАУ-тай харилцан ярилцах боломжийг нээнэ гэж үзэж байна

2017-12-12 13:30:11

БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин-ы энэ сарын 13-наас 16-нд Хятадад хийх айлчлал БНАСАУ-тай харилцан ярилцах үйл явцыг сэргээхэд тус нэмэр болно гэж Өмнөд солонгост эрх баригч Ардчилсан нам буюу “Тобуро” намын удирдагч хатагтай Чу Ми Э мэдэгдлээ. “Шинэ 7 хоног Пхеньяны цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэх төлөвлөгөө боловсруулахад маш чухал” гэдгийг тэрбээр онцолжээ.

Хатагтай Чу Ми Э тун удахгүй Москвад очиж, Солонгосын хойгийн хямралыг хэлэлцэх тухайгаа дуулгалаа. “Зүүн хойд азид байдал эрс хурцадсан энэ үед Хятад, Орос хоёртой дипломат шугамаар хамтран ажиллах нь хэзээ хэзээнээс илүү их чухал, тэгээд ч Сөүл Солонгосын хойгт энх амгалан байдал тогтооход чиглэсэн харилцан ярианд суурилсан стратеги боловсруулах хэрэгтэй” гэдгийг хатагтай Чу Ми Э цохон тэмдэглэлээ. “Солонгосын хойгт дахин нэг дайн дэгдээхгүйн тулд Пхеньянтай харилцан ярилцах оролдлогоо үргэлджлүүлэх хэрэгтэй, “энх тайван” бидний яриа хэлэлцээний гол зорилго байна” гэдгийг “Тобуро” намын тэргүүн онцоллоо. Ерөнхийлөгч Мун Жэ Ин БНХАУ-ын дарга Ши Зиньпинтэй хийх яриа хэлэлцээгээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанаас гадна БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хөндөх юм байна.

Ер нь сүүлийн үед пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн асуудлаас болж Бээжин, Сөүлийн харилцаа таагүй байгаа, 2016 оны 6-р сард Өмнөд солонгосын засгийн газар нутаг дэвсгэртээ америкийн зенит-пуужингийн ТААД систем байрлуулах шийдвэр гаргасан. Байрлуулах болсон шалтгаанаа БНАСАУ-ын зүгээс ирэх цөмийн аюул занал гэдгээр тайлбарласан. Орос, Хятад хоёр үүнийг эрс эсэргүүцэж, өмнөдийнхний энэ алхам хоёр орны стратегийн аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн. БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж, АНУ болон тэдний холбоотнууд бүс нутагт цэргийн хээрийн сургуулилтаа үргэлжлүүлж байгаагаас болж Солонгосын хойгийн байдал хурцадсан хэвээр байна. Тэгэх зуур өнөө өглөө Япон, АНУ болон Өмнөд солонгос тэнгисийн цэргийн хүчин хамтарсан сургуулилт хийж эхэллээ.

Хоёр хоног үргэлжлэх энэ сургуулилт 3 орны тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг хооронд умардууд пуужин харвасан талаарх мэдээлэл солилцоход чиглэсэн гэнэ. Мэдээж хэрэг Пхеньян үүнийг маш эмзэг хүлээн авч, энэ сургуулилт БНАСАУ-д цохилт өгөхөд чиглэсэн, Солонгосын хойгт хэзээ хэзээгүй дайн дэгдэнэ гэж мэдэгдэж байна.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мун Жэ Ины Хятадад хийх айлчлал БНАСАУ-тай харилцан ярилцах боломжийг нээнэ гэж үзэж байна  
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй