Шууд Chart

НҮБ: Трамп, Ким Жон Ун хоёр бие биендээ хатуу ширүүн мэдэгдэл нь АНУ, БНАСАУ хооронд саад болохгүй

2017-12-12 13:38:49

Дональд Трамп Ерөнхийлөгч, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын хоёр бие биендээ хатуу ширүүн мэдэгдэл хийж байгаа ч энэ нь боломж гарах тохиолдолд Вашингтон болон Пхеньян хооронд ул суурьтай харилцан ярилцахад огт саад болохгүй гэдэгт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш итгэлтэй байна. Сая НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Жеффри Фелтман Пхеньян яваад ирсэнтэй холбогдуулан Гутерриш “Си-Эн-Эн” телевизэд ярилцлага өгсөн байна.

Трамп Ерөнхийлөгчийн Твиттер-т бичиж байгаа зүйл, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын-ы хийж байгаа хатуу ширүүн мэдэгдэл тийм их ач холбогдолтой зүйл биш, энэ хоёр гүрний ашиг сонирхол маш чухал, хэрвээ талууд хооронд ул суурьтай харилцан ярилцах бодит боломж гарах юм бол энэ боломжийг алдах ёсгүй” гэдгийг Гутерриш онцоллоо. Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ: “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг боломж бий гэдэгт би итгэдэг, гэхдээ аюулгүй байдал хангах нэлээд өргөн механизмын хүрээнд ийм зүйл боломжтой, мэдээж хэрэг үүнд Хятад болон бусад улс орныг татан оролцуулах ёстой, энэ зорилт биелнэ гэдэгт би итгэсээр байгаа” гэж мэдэгдлээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жеффри Фелтман сая энэ сарын 5-аас 8-ны хооронд БНАСАУ-д айлчилж, тус улсын гадаад хэргийн сайд Ли Ён Хо, түүний орлогч Пак Мён Гук нартай уулзаж, яриа хэлэлцээ хийсэн. Мөн тэрбээр тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа НҮБ-ын ажилтнуудтай уулзаж, Пхеньян хот дахь хавдрын төв болон өөр хэд хэдэн эмнэлгээр орж танилцсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: Трамп, Ким Жон Ун хоёр бие биендээ хатуу ширүүн мэдэгдэл нь АНУ, БНАСАУ хооронд саад болохгүй  
Үзсэн: 1567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй