Шууд Chart

Ойрхи дорнодод “Исламын улс” террорист бүлэгт байлдаж байсан африкийн 6 мянга гаруй байлдагч эргэн ирж болзошгүй

2017-12-12 13:42:51

Ойрхи дорнодод “Исламын улс” террорист бүлэгт байлдаж байсан африкийн 6 мянга гаруй байлдагч Африк тивд эргэн ирж болзошгүй” гэж Африкийн холбооны энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссар Смаил Шерги мэдэгдлээ. Энэ амралтын өдрүүдэд Алжир улсын Оран хотод Африкийн холбооны терроризмтай тэмцэх асуудлаарх дээд хэмжээний уулзалт болсон.

Ноён Шерги энд хэлсэн үгэндээ: “Ойрхи дорнодод “Исламын улс” террорист бүлэгт нэгдсэн хөлсний 30-аад мянган байлдагч дунд 6 мянган африкийн байлдагчид бий гэсэн тоо баримт байдаг, эд бүгд Африк тивд эргээд ирэх юм бол манай тивийн аюулгүй, тогтвортой байдалд ноцтой аюул занал учруулах бөгөөд африкийн улс орнууд терроримзтай тэмцэх асуудалд илүү их нягт, ойр хамтран ажиллахыг шаардаж байна” гэдгийг тэмдэглэсэн. Тэрбээр тивийн улс орнуудад хандаж: “Исламын улс” террорист бүлэг Сири болон Иракт ялагдасны дараа эх орондоо эргэн ирж байгаа зэвсэгт бүлэглэлүүдийн талаарх мэдээллээ харилцан солилцож байхыг уриаллаа.

Үүний өмнө зарим шинжээчид “Исламын улс” бүлгийн байлдагчид Африк тив рүү шилжин нүүж байгаа, тэр дотор ямар ч хилийн хяналт байдаггүй, төрийн байгууллагын үйл ажиллагаа сул, эрүүгийн болон террорист үйл ажиллагаа явуулах боломжтой Сахарын элсэн цөл рүү шилжин нүүж байгаа талаар нэг бус удаа анхааруулж байсан. Ораны уулзалтыг Алжир улс болон африкийн холбоо хамтран зохион байгууллаа. Уулзалтад оролцогчид терроризмын зүгээс ирэх аюул занал, үүнтэй сөрөн тэмцэх арга хэмжээг хэлэлцлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ойрхи дорнодод “Исламын улс” террорист бүлэгт байлдаж байсан африкийн 6 мянга гаруй байлдагч эргэн ирж болзошгүй  
Үзсэн: 1619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй