Шууд Chart

Сири хоорондын яриа хэлэлцээний сүүлийн шатны уулзалт Женев хотноо эхэллээ

2017-12-12 13:45:47

Сири хоорондын 8 дахь удаагийн яриа хэлэлцээний сүүлийн шатны уулзалт Женев хотод эхэлж байна. Уулзалт энэ сарын 15-н хүртэл үргэлжлэнэ. Эндээс ирж байгаа мэдээгээр, бүх зүйл одоогоор дуугүй байгаа Сирийн засгийн газрын төлөөлөгчдөөс хамаарах юм байна. Сирийн засгийн газрын төлөөлөгчдийг НҮБ-д суугаа Сири улсын байнгын төлөөлөгч Башар Жаафари тэргүүлж байгаа.

Башар Жаафари энэ сарын 2-ны өдөр Женевээс явахдаа: “сөрөг хүчин ерөнхийлөгч Башар Асадыг нэн даруй огцруулах шаардлагаасаа татгалзахгүй тохиолдолд тэдэнтэй яриа хэлэлцээ хийх ямар ч боломжгүй гэсэн юм. Тэгээд ч өмнөх уулзалтаас хойш долоо хоног өнгөрсөн ч гэлээ сөрөг хүчин өөрсдийн шаардлагаасаа татгалзахгүй гэдэг нь илт байна. НҮБ-ын тусгай элч төлөөлөгч Стаффан де Мистура яриа хэлэлцээ эхлэхийн өмнө хийсэн мэдэгдэлдээ: энэ уулзалтаар гол анхаарлаа шинэ Үндсэн хууль боловсруулах, улс оронд сонгууль явуулахад хандуулна гэж байсан. Мэдээж хэрэг Сирийн зохицуулалтад суурь зарчим гэж байх ёстой, одоогоор энэ нь ноён Мистурагийн боловсруулсан “12 зарчим” гэх баримт бичиг гол суурь нь болж байна.

Стаффан де Мистура олдож байгаа боломжийг алдахгүй байж, уулзалт яриа хэлэлцээг үр дүнтэй өнгөрөөхийг хүсэж байгаа ч боломжийг алдах л юм бол дараагийн боломж 2018 оноос нааш гарахгүй гэдгийг сайн ойлгож байна. Өөрөөр хэлбэл Женевын сири хоорондын уулзалтын үр дүн бүхэлдээ сирийн засгийн газрын байр сууринаас шалтгаалж байна.    

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сири хоорондын яриа хэлэлцээний сүүлийн шатны уулзалт Женев хотноо эхэллээ  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй