Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн метронд бөмбөг дэлбэлсэн Бангладеш гаралтай 27 настай Акайед Улла гэгч этгээд мэдүүлэг өгөхдөө “Исламын улс” террорист бүлэгт үнэнч гэдгээ тангаргалсан хэмээн мэдэгджээ. Телевизийн “Си-Эн-Эн” компани өөрийн эх сурвалжаасаа иш татан энэ тухай мэдээлж байна. Эндээс ирж байгаа мэдээгээр, эрх баригчид одоо энэ мэдээллийг шалгаж байна.
Мөрдөн байцаагчид Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт амьдардаг Уллагийн төрөл төрөгсөдтэй уулзаж ярилцахаар болж байна. “Си-Эн-Эн”-ний авсан мэдээгээр, гэмт этгээд сүүлийн үед өөрийн ахын хамт цахилгааны компанид ажиллаж байсан, тэгээд ч саяхан Улла ахынхаа хамт дэлбэрэлт болсон газраас холгүй орших Манхэттены автовокзал орчимд цахилгааны угсралтын ажил хийж байжээ. Улла бөмбөгийг ажил дээрээ угсарсан гэж мөрдөн байцаагчдад мэдүүлсэн байна. Өмнө нь энэ этгээд таксины жолоочоор ажиллаж байсан, гэхдээ хотын эрх баригчдын хэлдснээр, түүний хүн тээвэрлэх зөвшөөрөл 2015 онд дууссан юм байна.
“Ассошиэйтэд пресс” агентлагийн мэдээлснээр: Улла интернетэд бөайрлуулсан “Исламын улс” террорист бүлгийн суртал ухуулгыг сонирхож байсан ч белэгтэй шууд холбоогүй байсан гэж хууль цагдаагийнхан үзэж байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 7 цаг 20 минутад “Тайм-сквер” метроны буудал болон 42-р гудамжны нүхэн гарц орчимд болсон. Нью-Йорк хотын цагдаагийн газрын дарга Жеймс О-Нилын хэлснээр, гэмт этгээд өөрийн биенд бүсэлсэн дэлбэрэх төхөөрөмж дэлбэлсэн. Улла шархадсан, одоо цагдаа нарын хамгаалалт дор эмнэлэгт байгаа юм байна. Уллагаас гадна өөр 3 хүн хөнгөн шархаджээ.
| Нью-Йорк хотод бөмбөг дэлбэлсэн этгээд “Исламын улс” террорист бүлэгт үнэнч гэдгээ тангараглаж байжээ | ||
| Үзсэн: 1830 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.