ОХУ-ын ерөнхийлөгч Путин өчигдөр Сири дэх оросын агаар сансарын хүчний Хмеймим бааз, Каир болон Анкарад очиж, Сирид явуулж байгаа оросын цэргийн хүчний ажиллагаанд цэг тавьж, арабын бүгд найрамдах улсын дайны дараах сэргээн босголт, бүс нутагт “Исламын улс” террорист бүлгийг бүрэн гүйцэд ялан дийлэх, Сирийн зохицуулалтын улс төрийн үйл явцыг эхлүүлэх зэрэг чухал асуудал хэлэлцлээ. Путин ганц өдрийн дотор Башар Асад, Абдель Фаттах ас-Сиси, Режеп Тайип Эрдоантай уулзаж ярилцлаа. Тэгээд ч АНУ Иерусалимыг Израйль улсын нийслэл гэдгээр хүлээн зөвшөөрөөд байгаа энэ үед түүний Эрдоантай хийсэн уулзалт маш их ач холбогдолтой юм.
Путины Сирид хийсэн айлчлал гэнэтийн айлчлал байлаа, түүнийг энд Сирийн ерөнхийлөгч Башар Асад угтлаа. Асад Путинд терроризмтай хийх тэмцэлд нь үр дүнтэй дэмжиж хамтран ажилласанд нь талархсан байна. Путин, Асад хоёр одоо гол анхаарлыг дайн тулаанд ялсан энэ амжилтыг улс төрийн зохицуулалтын урсгалд оруулахад хандуулах хэрэгтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлжээ. Путин 2015 оны 9-р сарын 30-ны өдөр Башар Асадын хүсэлтээр Сирид эхлүүлсэн оросын цэргийн хүчний ажиллагаа дуусч байгааг зарлаж, оросын цэргийг Сирээс гаргах тушаал өгчээ.
Москва Сирид “Исламын улс” террорист бүлгийг ялан дийлснээр бүс нутаг дахь байр сууриа мэдэгдэхүйц бэхжүүлсэн, цаашид ойрхи дорнодын зохицуулалтад Орос улсыг үл тоох хандлага хэнээс ч гарахгүй гэдэгт Орос улс, тэр дотор ерөнхийлөгч Путин итгэлтэй байна. Путин Хмеймим баазаас Каирт очсон, Египтийн ерөнхийлөгч ас-Сиси Путинг нисэх онгоцны буудалд хүлээн авсан нь Египт улсын хувьд Путины энэ айлчлал ямар их ач холбогдолтой болохыг илтгэн харуулж байна. Египт Оросын харилцаанд саад болж байгаа нэг асуудал бол хоёр орны хооронд агаарын харилцааг сэргээх явдал, бусад тал дээр Орос Египтийн харилцаа хэвийн гэж хэлж болно. 2015 оны 11-р сард Египтийн Синайн агаарт оросын зорчигч тээврийн нисэх онгоц осолдож, нисэх онгоцны багийн гишүүн болон зорчигчид гээд оросын 217 иргэн амь үрэгдэсний дараа Орос улс Египэттэй агаарын харилцаагаа тасалсан. Путин Ас-Сиситэй уулзахдаа: Орос улс Москва болон Каирын хооронд шууд нислэгийг сэргээхэд бэлэн байгаа, Орос улс энэ долоо хоногт багтаагаад Египтэй шууд агаарын харилцаа тогтоох протоколд гарын үсэг зурах боломжтой, ингэснээр эхний нислэг ирэх оны 2 сард хийгдэхээр болж байна. Путины нэг өдрийн энэ аялал Түркийн Анкара хотод ерөнхийлөгч Эрдоантай уулзаснаар өндөрлөлөө. Путин, Эрдоан хоёр энэ 2017 онд 7 дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм.
Хамгийн сүүлд хоёр ерөнхийлөгч нэг сарын өмнө Сочи хотод уулзсан. Америкийн ерөнхийлөгч Трамп Иерусалимыг Израйлийн нийслэл гэдгээр хүлээн зөвшөөрөх мэдэгдэл хийсэн нь Путин, Эрдоан хоёр уулзах шалтаг болжээ. Эрдоан Трампын энэ үйлдлийг “маш хариуцлаггүй, болчимгүй алхам” гэлээ. Анкара хоёр хоногийн Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг зарлан хуралдуулахын өмнө ийм зүйл болсон нь байдлыг хүндрүүлэх талтай гэдгийг Эрдоан хэлж байна. Энэ уулзалт Иерусалимын асуудлаар хэн хүнд харагдахуйц, үзэгдэхүйц дохио зангаа болно гэдгийг Түркийн ерөнхийлөгч онцолж байна. Путин, Эрдоан хоёр сирийн зохицуулалтыг хэлэлцлээ, оросын цэргийн ажиллагаа дууссан гэдгийг путин Эрдоанд дуулгаж, одоо улс төрийн зохицуулалтын үйл явцыг Сочигийн уулзалтаас гарсан үр дүнгийн хүрээнд ажил хэрэг цаг нь ирлээ гэдгийг мэдэгдсэн.
Сирийн зохицуулалтад Түрк улс Оросын чухал түнш гэдгийг Путин ойлгож, мэдэж байгаа, иймээс Путин Эрдоантай ингэж ойр ойрхон уулзаж байгаа нь энэ бүгдийг тодоос тод илтгэн харуулж байна. Энэ уулзалтаар шийдэгдэж байгаа бас нэг асуудал бол Орос улс Түркэд зенит-пуужингийн С-400 систем нийлүүлэх асуудал үндсэндээ шийдэгдлээ, асуудлыг энэ долоо хоногт шийдэж дуусна гэж хоёр ерөнхийлөгч хэллээ.
| Путин Сири, Түрк, Египтийн удирдагчидтай уулзаж, ойрхи дорнодын асуудал хэлэлцлээ | ||
| Үзсэн: 1855 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.