Өвөрмөц хийц загвартай автомашины концепц загвар зохион бүтээж олон нийтэд танилцуулдаг компанийн нэг болох Швейцарийн “Ринспийд” компани ирэх сард “Снэйп” нэртэй цахилгаан тээврийн хэрэгслээ танилцуулахаар болсон байна.
Ринспийд Снэйп тээврийн хэрэгсэл нь цахилгаан эд анги болон зорчигчийн модуль бүхий явах эд анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг байна. Өөрөөр хэлбэл цахилгаан хөдөлгүүртэй тавцан бүхий явагч эд анги болон зорчигчийн суух зориулалтын бүхээгт хэсэг гэсэн ү юм. Энэ нь хаана ч хэзээ ч зогсож, ая тухтай таатай орчинд амрах боломжийг бий болгодог байна. Нэг ёсондоо бүхэл бүтэн цахилгаан шаатл гэж нэрлэж байгаа юм. Зорчигчийн салдаг хэсэг бүхий бүхээг нь уужим том саруул цонхтой, дээд хэсэгтэй мөн адил цонхтой, ухаалаг зурагт, төхөөрөмжүүдтэй болсон нь мэдээж. Суудлын хувьд арьсан, зөөлөн материалаар улраж хийж өгчээ.
Хэдийгээр орон зайн хувьд зорчиж явахад хангалттай саруулхан ч дотор нь удаан хугацаагаар амьдрахад тохиромжгүй гэдгийг хэлж байгаа юм. Харин найз нөхдөөрөө уулзах, аялах зугаалах, ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнийг хийхэд нэн тохиромжтой гэдгийг онцолжээ. Ирээдүйн техник технологийн хөгжил агуулсан тээврийн хэрэгслийг салбарт нэвтрүүлэх нь хөгжүүлэгч, зохион бүтээгчдийн хамгийн том хүсэл зорилго нь болж байгаа юм. Мэдээж автомат жолоодлогын горимд замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
Ирэх сарын 8-нд АНУ-ын Лас Вегас хотод олон улсын технологийн үзэсгэлэн болно. Энэ үеэр олон нийтэд албан ёсоор танилцуулах хүртлээ илүү дэлгэрэнгүй мэдээллийш өгөөгүй байгаа юм байна.
| Rinspeed компани ирэх сард “Snap” нэртэй цахилгаан тээврийн хэрэгслээ танилцуулна | ||
| Үзсэн: 1177 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.