Шууд Chart

Говь-Алтайчууд томоохон үйл ажиллагаануудынхаа талаар тоон мэдээлэл хийв

2017-12-13 09:38:02

Говь-Алтай аймгийн аж үйлдвэр, газар тариалан мал аж ахуй зэрэг томоохон үйл ажиллагаануудын талаар тоон мэдээллээр танилцууллага хийлээ.

Аймгийн статистикийн хэлтсээс сар бүр сум орон нутгийн аж үйлдвэр, газар тариалан мал аж ахуй зэрэг томоохон үйл ажиллагаануудын талаар тоон мэдээлэл гаргадаг.

Дээрх аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн харьцуулалт индекс өмнөх онтой харьцуулахад гурван хувиар өссөн үзүүлэлттэй байгаа гэдгийг танилцууллаа.

Мөн эрүүл мэндийн салбарт БЗХӨ 37, гар хөл амны өвчин 22, бусад өвчлөл зургаан хувийг эзэлжээ. Энэ үзүүлэлт нь өмнөх онтой харьцуулахад 18,5 хувиар буурчээ. Харин нялхсийн эндэгдлийн тухайд 19 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны энэ үетэй харьцуулахад 11,7 хувиар өссөн байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр  сарын байдлаар 1096 эх амаржиж, 1102 хүүхэд төржээ. Аймгийн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тухайд дийлэнх хувийг 25-34 насны залуучууд эзэлжээ.

Боловсролын түвшнээр нь ангилж үзхэд 253 дээд боловсролтой иргэн, 35 нь тусгай дунд, 55 техник мэргэжлийн, 293 нь бүрэн дунд, 40 нь суурь боловсролтой, хоёр нь ямарч боловсролгүй хэмээн бүртгүүлжээ.

Эдгээр ажилгүй иргэдийн ихэнх хувийг 25-34 насны залуучууд эзэлж байгаа нь тун ч харамсмаар хэрэг хэдий ч аж үйлдвэрийн салбарын үзүүлэлтээр арваннэгдүгээр сард өмнөх онтой харьцуулахад 9,8 хувиар өссөн аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говь-Алтайчууд томоохон үйл ажиллагаануудынхаа талаар тоон мэдээлэл хийв  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй