Шууд Chart

Хонда компани роботын шинэ концепцуудаа танилцуулна

2017-12-13 10:31:25

Японы Хонда компани ч мөн тус технологийн үзэсгэлэнгийн үеэр роботын шинэ загварын концепцуудаа танилцуулахаар болсон талаараа мэдээлж байгаа юм.  Хондагийн роботууд хүний амьдралд туслах хүч болон ажлыг хөнгөвчлөх гол ач холбогдолтой ухаалаг төхөөрөмжүүд болсон гэдгийг онцолжээ.

Тодруулбал, хүний амьдралыг илүү сайн сайхан болгох технологийн бүтээл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл амарч, ажиллах аль ч нөхцө байдалд танд тусалдаг роботууд гэсэн үг юм байна. Хондагийнхан “импровер”, “экспериенс”, “импатхи” зэрэг нэртэй төрөл бүрийн зориулалтаар ашиглах боломжтой роботын концепцоо танилцуулна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэсгэлэн нээгдсний дараа олж мэднэ. Эдгээрийн нэг нь өмнө нь аль хэдийнээ олон нийтэд танилцуулагдаад ббайгаа юм. Энэ бол Ухаалаг төдийгүй өөрөө явагч хөргөч робот юм байна.

Мөн том хэмжээтэй гэрлийн хэлбэр загвартай робот хамтрагч байгаа юм. Энэ нь ихэвлэн өндөр настан, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд туслах зориулалтын робот юм байна. Ингээд тун удахгүй 1-р сарын 8-нд болох технологийн үзэсгэлэнгийн дараа илүү шинэ, дэлгэрэнгүй мэдээллүүдтэй уулзья, үзэгчдээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хонда компани роботын шинэ концепцуудаа танилцуулна  
Үзсэн: 1499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй