"Huawei" өнгөрсөн аравдугаар сарын 16-ны өдөр "Huawei Mate 10", "Huawei Porsche Design", "Huawei Mate 10 Pro" загварын ухаалаг утсыг дэлхий дахинаа танилцуулсан. Одоогийн байдлаар Баруун Европд #Huawei Mate10 Pro борлуулалтаараа тэргүүлж байгаа юм.
Компанийн удирдлагуудын хэлж буйгаар зорилтот зах зээлээ 100 хувь эзэлсэн хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн “HUAWEI P10” загварын гар утас 2017-2018 оны “Шилдэг камертай ухаалаг утас” шагналын эзэн болсон бөгөөд тус шагналыг Европын Дүрслэл, Дуу авианы Холбоо (EISA) гар утасны камерын чанар, өнгө үзэмж, дизайн, үйлдлийн систем, програм хангамж зэргийг шалгуур үзүүлэлт болгож шилдгээр шалгаруулжээ. "Huawei Mate 10" загвар 4 GB RAM, 64 GB санах ойн багтаамжтайгаар 699 еврогийн үнэтэй бол Huawei Mate 10 Pro загварын гар утас 6GB RAM, 128GB санах ойтой бөгөөд 799 еврогоор худалдаалж байгаа юм. "Huawei Mate 10 Porsche Design" 6GB RAM, 256 GB санах ойн багтаамжтай бөгөөд арваннэгдүгээр сарын дундуур 1395 еврогоор худалдаалж байгаа юм. Дэлхийн гар утасны чуулганы үеэр #Huawei 5G технологийг нэвтрүүлэхээ зарласан.
Харилцаа холбооны салбарт 5G технологи үсрэнгүй хөгжил авчирч илүү өндөр хурдтайгаар дэлхийг холбоно гэж тэд үзэж байна.5G технологи нь 10Gbps буюу гигабайт хүртэл хурдалж, 1 миллисекундад 100 тэрбум хол давсан мэдээллийг цуглуулах чадвартай технологи юм. Ингэснээр хүмүүс хоорондын харилцаа илүү хурдтай болж, ямар ч үед, хаа ч холбогдох нөхцөл бүрдэнэ. 5G технологийг нэвтрүүлсэнээр одоогийн 4G-тэй харьцуулахад 4 дахин илүү хурдтайгаар мэдээлэл цуглуулж, ажиллах юм. Нэмж мэдээллэхэд, Дэлхийн гуравдагч том ухаалаг гар утасны үйлдвэрлэгч болоод байгаа Хятадын Хуавэй компани энэ онд багтаан Японд үйлдвэрээ нээх гэж байгаа юм.
“Made in Japan” гэсэн шошготой бүтээгдэхүүн гаргаж, япон чанарын нэр хүндийг ашиглах зорилт тавьсан тус компани Япон инженерүүдэд зах зээлийн жишгээс бараг хоёр дахин өндөр цалин амлаж эхэлсэн байна.
| "Huawei mate 10", "Huawei porsche design" загварын ухаалаг утаснууд борлуулалтаараа Европт тэргүүллээ | ||
| Үзсэн: 2681 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.