Шууд Chart

Анагаах ухааны салбарт ирээдүйд “Зүүгүй” ухаалаг тариур ашиглана

2017-12-13 13:18:18

Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт технологийн шинэчлэл, хувьслууд хийгдсээр байгаа. Үүнийг нэг жишээ нь зүүгүй ухаалаг тариур юм. бид энэ багажийг зөвхөн зөгнөлт киноноос л хардаг байсан цаг дуусч, бодит байдал дээр ашиглагдах боломжтой болоод байгаа талаар онцолж байна.

“Портал Инструмэнтс” гарааны компани шинэ төрлийн ухаалаг тариур бүтээгээд байгаа. Энэ бол зүүгүй тариур юм. Тарианы зүүнээс айх эмгэгтэй болон хүүхэд багачууд, өндөр настнуудад гэлтгүй залуучуудад зориулан бүтээсэн байна. Тус ухаалаг тариурыг зохион бүтээсэн гарааны компани Японы “Такида” компанитай гэрээ байгуулж, энэ төрлийн багажийг олноор үйлдвэрлэн анагаах, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр хамтран ажиллахаар болоод байгаа юм байна. Ухаалаг багажны урд хэсэгт тарианы нэг удаагийн зориулалтын шприцийг хийж хэрэглэнэ. Зүүгүй технологи гэдэг утгаараа маш их анхаарал татаж байгаа юм. Энэ нь цаашлаад эдийн засгийн хүрээнд хэмнэлтийг ч авчрах гол ач холбогдолтой шинэ санаа шийдэл гэж харж байгаа юм байна. Мөн эмнэлэгт үйлчлэгчдэд ч таатай, аюулгүй орчин, үйлчилгээг үзүүлэхэд туслах юм. Зүүгүйгээр хэрхэн хүний арьс, судсанд тарилга хийх вэ гэж гайхаж байгаа байх.

Энэ бол маш өндөр даралтын тусламжтайгаар хүний биеийн судас, цусанд шаардлагатай байгаа эм бэлдмэлийг уусмал хэлбэрээр шахаж өгдөг байна. Маш өндөр даралттай, урсгалын өргөн нь тун бага тул мөн маш хурдан хугацаанд тарилгыг шингээх үйл явц болдог тул бараг өвдөлт мэдрэгдэхгүй гэж хэлж болно. Энэ багажийг одоогоор “Прайм” гэж нэрлэж байгаа юм. эхний хэмжээнд зөвхөн шархлаат колитыг эмчлэхэд хэрэглэгдэнэ гэж хэлж байна.

Хүчирхэг цахилгаан соронзон механизмын зарчмаар ажилладаг тус багаж уусмал чанартай эм бэлдмэлийг 720 км цагийн хурдтай хүчээр шахалт, даралт үзүүлэн арьсанд шингээдэг байна. Хэрэв тариагаа хийсэн тохиолдолд ухаалаг утсаараа дамжуулан эм бэлдмэлийн үйлчлэх цар хүрээ, үр нөлөөг хянах боломжтой болох юм. Энэ багажийг салбарт зөвхөн эмчилгээний зааврын дагуу л хэрэглэгч, захиалагчдад өгөх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Анагаах ухааны салбарт ирээдүйд “Зүүгүй” ухаалаг тариур ашиглана  
Үзсэн: 1959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй