Шууд Chart

“Мотобот” робот-мотоциклчин 228 км цаг хүртэл хурдлах чадвартай

2017-12-13 13:24:52

Японы Ямаха компанийн инженерүүдийн нэгэн гайхалтай гэнэтийн бэлэг барьж байсан. Энэ бол “Мотобот” нэртэй робот-мотоциклчин зохион бүтээж, Токиогийн авто үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулж байсан юм. Энэ робот Ямахагийн Ар нэг эм си спорт загварын 1000 си си хөдөлгүүртэй мотоцикл дээр суурилагдсан бол 228 км цаг хүртэл хурдлах чадвартай юм байна. 

Мотобот нэртэй робот мотоциклчин төхөөрөмжийг бүтээх төслийг Ямахагийн инженерүүд амжилттай эхлүүлж, туршилтаа олон нийтэд үзүүлээд байгаа. Энэ төсөл хөтөлбөрийг анх 2 жилийн өмнөөс эхлүүлсэн юм. Төслийн зорилго бол хиймэл оюун ухаантай, хүн дүрс робот бүтээж хүний оролцоотой удирдлагагүйгээр мотоцикл унуулах явдал. Зүгээр ч унуулаад өнгөрөөхгүй дэлхийн хамгийн шилдэг уралдаанч тамирчинтай өрсөлдүүлж үзсэн байна. АНУ-ын Калифорнид байрлах “Тандер хийлс” хурдны зам дээр нэрт мотоциклчин Валентино Росситэй уралдуулж, хүчин чадлыг сорьсон байна. Энэ өрсөлдөөнд нэрт мотоциклчин нэгийг харьцах нь 25 мянганы 740 гэсэн амжилтыг үзүүлсэн бол харин мотобот робот нэгийг харьцах нь 57 мянганы 504 гэсэн үзүүлэлтийг үзүүлсэн нь чамлахааргүй амжилтыг гаргасан юм.

Хурдны зам дээр асар хүчтэй хөдөлгүүртэй мотоциклыг унаж, огцом эргэлттэй замуудыг аюулгүй хурдан туулж давхих нь догь хирнээ нөгөө талаараа маш их эрсдэлийг дагуулж байдаг. Хүн бол маш нарийн мэдрэмжтэй, эргэлт, тойрог дээр хурдаа хасаж нэмэхдээ тухайн үеийн нөхцөл байдал асар хурдтай дүгнэлт хийж, шийдвэрээ гаргадаг давуу талтаа.

Харин роботын хувьд гэвэл эдгээрийг хэдэн зуун удаагийн туршилтаар дадал суулгаж, программчилж өгсөн тул мөн л адил даалгаврыг төгс гүйцэтгэсэн. Гэхдээ хүний чадвараас илүү гарах хараахан болоогүй байна гэдгийг туршилтаас харсан.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Мотобот” робот-мотоциклчин 228 км цаг хүртэл хурдлах чадвартай   
Үзсэн: 1648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй