АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт гарсан террорист халдлага өчигдөр олон улсын хэвлэлийнхний гол мэдээлэл болж байсан. Тэгвэл Манхэттен дүүрэгт дэлбэрэлт үйлдсэн хэргээр сэжиглэгдэж байгаа Акайед Улла гэгчид террорист аюул учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн ял тодорхойлоод байна. Тэрээр Бангладеш улсаас гаралтай цагаач гэдэг нь өчигдөр тодорхой болсон.
Бангладешийн цагдаагийн газраас 27 настай Улла нь өмнө нь гэмт хэрэг, хэрэг зөрчилд холбогдож байгаагүйг мэдээлсэн байна. Улла хамгийн сүүлд өнгөрсөн 9 дүгээр сард нутагтаа очоод ирсэн болохыг паспортынх нь дугаараар хөөж тодруулсан байна. Тэрээр "Исламын улс" террорист бүлэглэлийн өмнөөс энэ хэргийг үйлдсэн гэж мэдэгдсэн хэдий ч тус хэт даврагч бүлэглэлийнхэнтэй холбоотой байсан эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Мөн шинэ ирж байгаа мэдээллээр Улла энэхүү халдлагыг йлдэхээсээ өмнө өөрийн фэйсбүүктээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хандаж мэдэгдэл хийсэн байжээ. Энэ хооронд Нью-Йоркийн Бруклинд олноороо амьдардаг Бангладешийн цагаач иргэд энэ халдлагатай холбоотойгоор Америкийн засгийн газраас тэднийг нутаг буцаах шийдвэр гаргаж магадгүй хэмээн ихэд болгоомжилж байгаагаа илэрхийлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч энэ халдлагыг үйлдсэн этгээд нь цагаач иргэн байсантай холбоотойгоор цагаачдыг хүлээн авдаг системд өөрчлөлт хийх цаг болсныг дахин баталлаа гэж мэдэгдээд байна. Тодруулбал, түр оршин суух эрх олгох цагаачдын тоог хатуу квотлон тогтоохыг санал болгож байгаа юм.





| Бангладеш цагаачид АНУ-аас хөөгдөж магадгүй хэмээн болгоомжилж байна | ||
| Үзсэн: 963 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.