Шууд Chart

Австри дахь Оросын хийн нийлүүлэлтийг өнөөдрөөс сэргээнэ

2017-12-13 15:17:46

Оросын хийг  Италиар  дамжуулан Австри улсад  нийлүүлэх нийлүүлэлт тасалдсан нь хий хуваарилах станцад  болсон дэлбэрэлттэй холбоотойг мэргэжилтнүүд мэдэгдэж  байна.  Гэхдээ  Оросоос  Итали руу дамжуулдаг хийн  хоолойд гэмтэл  учраагүй учир нийлүүлэлтийг удахгүй сэргээхээр  төлөвлөж  байгаагаа Италийн "Снам"  компанийнхан мэдэгдлээ.

Мөн өнөөдрөөс Австрийн Баумгартен ан дер Марх хотын ойролцоох хий хуваарилах терминалаар дамжуулж,  Унгар,  Германд Оросын хий  нийлүүлэх ажиллагааг  сэргээхээр  төлөвлөж  байгаа гэсэн мэдээллийг  өгч  байна. Харин  хийн  хуваарилалтын  станцад гарсан дэлбэрэлтийн  тухайд   тодорхой шалтгаан нь  одоогоор тодорхойгүй байгаа аж.

Гэхдээ  нөхцөл байдлаас дүгнэхэд техникийн гэмтлээс үүдэлтэй  дэлбэрэлт  гэж  урьдчилсан байдлаар тодорхойлж байгаа юм.  Хий  хуваарилах  энэ  станц  нь  Австрийн  газрын  тос  хийн ОМВ  компанийнх юм.  Энэ станцад  өчигдөр болсон  дэлбэрэлтийн уршгаар  нэг хүн  амиа алдаж  20 гаруй хүн гэмтэж  бэртсэн  байна.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австри дахь Оросын хийн нийлүүлэлтийг өнөөдрөөс сэргээнэ  
Үзсэн: 1096 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй