АНУ-ын газар тариалангийн салбарын мэргэжилтнүүд ургацын талбай дээрх үр тариагаа шувуунаас хамгаалах шинэ технологийг нэвтрүүлэхээр зорьж байгаа юм байна. Энэ бол лазерын тусгалтай төхөөрөмж бүхий зэвсгийг шувуу үргээх зориулалтаар ашиглах шинэ шийдэл, санаа юм.
Газар тариалангийн салбарт үр тарианы ургацад сөргөөр нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлсийн нэг бол мэдээж шувуу юм. Шувуу үр тариагаар зооглодог тул тариаланчдад асар их гарз хохирол үзүүлэх эрсдэлтэй. Үүнийг хэдэн зууны турш хиймэл хүн ,эрсэн хүн буюу мануухайг орлуулж шувуу үргээдэг байсан бол өнөө цагт технологийн дэвшилтэт бүтээлийг ашиглахаар болж байна.
АНУ-ын Орегон мужийн газар тариалан эрхлэгч фермер Медурын тариалангийн талбайд энэ технологийг туршсан байна. Тэрээр жил бүрийн ургац хураалтын үеэр шувууны нүүдлээс болж маш их хэмжээний үр тариагаа алдсан талаараа онцолсон байна. үүнийг зогсоох, үүнтэй тэмцэх шинэ санаа шийдэл бол энэ лазерын зэвсэг болж өгсөн үр дүнгээ өгсөн гэдгийг хэлсэн байна. Тэрээр “Агрилазер” нэртэй тус төхөөрөмжийн 6 ширхгийг өөрийн талбайдаа байршуулсан байна. Энэ төхөөрөмж нарны эрчим хүчээр ажилладаг.
Тариалангийн талбайд нэвтэрсэн амьтан болон жигүүртэн шувуудыг лазерын хэт өндөр долгион бүхий тусгалаар үргээдэг байна. Энэ төхөөрөмжийг өөр бусад зориулалтаар ашиглуулахгүйн тулд лазерын тусгалыг хэмжээг бууруулж, ашиглах эрхийг нь өгдөг байна.
| АНУ үр тариагаа шувуунаас хамгаалахын тулд лазерын зэвсэг ашиглана | ||
| Үзсэн: 2356 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.