Орхон аймгийн орон нутгийн захиргааны зүгээс 20 орчим сая төгрөгөөр найман төрлийн цас цэвэрлэх машиныг худалдан авч Эрдэнэтийн хот тохижуулах газарт хүлээлгэн өглөө. Тус машин ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд мөстсөн цасыг цэвэрлэж, бродюр лүү цацах зориулалттай аж. Уг машиныг ашигласнаар зам талбайн үйлчлэгчдийн ачаалал багасаж, богино хугацаанд их хэмжээний талбай цэвэрлэх боломжтой болж байна.
Өвлийн улирлын урьдчилсан прогнозор энэ жил хур тунадас харьцангуй их унахыг цаг агаараас мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэтийн хот тохижуулах газрын ажилчдын ачаалал нэмэгдэн зарим зам талбайг цэвэрлэж амжихгүйд хүрээд байгаа юм. Автоамшины замын цас, мөсийг цэвэрлэж байгаа ч орон сууцны хороолол хоорондын зам талбай үлдээд байгаа юм. Тйимээс АЗДТГ-аас хот тохижуулах газрын ажилтан албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор Орон нутгийн төсвөөс 20 гарй сач төгрөгийн хөрөнгөөр техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байна. Үүнд ОХУ-аас тав, БНХАУ-аас оруулж ирсэн гурван төрлийн цас цэвэрлэх машин багтаж байна. Эдгээр машин нь мөстсөн хэсгийн цасыг тухай бүрт нь цэвэрлээд замын бродюр лүү шууд гадагшлуулах боломж бүхий автомашин ажээ.
Орхон аймгийн Хот тохижуулах газар нь өнөөдрийн байдлаар 200 ажилтан албан хаагч, цас цэвэрлэгээний хоёр машинтайгаар хотын нутаг дэвсгэрийн цас мөсийг арилган ажиллаж байна. Үүнээс 140 зам талбайн үйлчлэгч нь орон сууцны хороолол хооронд ажилладаг. Эдгээр үйлчлэгчид нь хүрз, шүүр, зэргээр талбайгаа цэвэрлэдэг. Энэ нь цаг их орохоос, гадна, их ачаалал өгч, амархан ядардаг байна. Тиймээс дээрх автомат машинуудыг хүлээн авснаар ачаалал багасч, цаг хугацаа хэмнэж, богино хугацаанд их хэмжээний талбай цэвэрлэх нөхцөл бүрдэж байгааг хот тохижуулах газрын ерөнхий инженер хэллээ.
Мөн хот тохижуулах газрын ажилчдын ачааллын хөнгөвчлөх зорилгоор цас цэвэрлэх том оврын машиныг Япон улс Орхон аймагт ямар нэгэн үнэ төлбөргүйгээр өгөхөөр болжээ. Энэ машин нь 110 метрийн өргөнтэй хэсгийг цэвэрлэх боломжтой бөгөөд 500 гаруй сая төгрөгийн өртөгтэй ажээ. Уг маишны гааль татвар, тээвэрлэлтийн зардлыг орон нутгийн төсвөөс гарган, үнэ төлбөргүй хүлээн авна.
| Эрдэнэтийн хот тохижуулах газарт цас цэвэрлэх найман автомашин хүлээлгэн өглөө | ||
| Үзсэн: 1574 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.