Шууд Chart

Сидней хотын “Powerhouse” музейд гэрлийн шоу үзүүлбэр нээлтээ хийлээ

2017-12-14 13:26:50

Австралийн Сидней хот, жил бүр гэрлэн чимэглэл, гэрлэн шоу болон хөгжмийн наадам зохион байгуулдгаараа алдартай.

Австралийн Сидней хотноо, дэвшилтэт технологид суурилсан ер бусийн гэрлийн шоу үзүүлбэр, POWERHOUSE” музейд нээлтээ хийгээд байна.

Энэ шоуг үзэж сонирхохоор ирсэн хүүхэд багачуудад, японы уран бүтээлчдийн багийн хамт олон, өөрсдийн бэлтгэсэн урлагийн хамтарсан тоглолтыг  ч мөн үзүүлэх юм байна. Эдгээр гэрлийн үзүүлбэр нь, хүүхэд залууст хамгийн сонирхолтой, өвөрмөц шинэлэг байхаас гадна, бие махбод, оюун ухааныг хөгжүүлэхэд ч тустай гэдгийг энэ үзэсгэлэнг зохион байгуулагчид хэлж байна. Бага насны хүүхдүүдэд бол, яг л нэг өөр ертөнцөд ороод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлэхүй, төрөл бүр хэлбэр дүрстэй гэрлэн бөмбөлгүүдийг мөн музейд байрлуулсан байна. Тийм ч учраас, хүүхдүүд, энэ сонирхолтой ертөнцөд ирж, цагийг зугаатай өнгөрүүлэх, хүүхдүүдийг бага ч гэсэн ухаалаг утас, зурагт, ком гэх мэт элдэв төхөөрөмжөөс хол байлгах бас нэг өвөрмө ертөнц болж чадсаныг хүүхдүүдийн эцэг эх хэлж байна.

Музейн бас нэг хэсэгт, гэрлийн шоу үзүүлбэрийн  нэг хэсэг болсон, зургийн өрөө мөн байрладаг байна. Энд хүүхдүүд хүссэн хүүхэлдэйн баатар, дуртай дүрсээ хормын дотор хэвлэн, түүнийгээ өөрийн хүссэнээр будаж болох юм. Энэ үзэсгэлэн, ирэх 2018 оны 4-рсар хүртэл үргэлжилнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сидней хотын “Powerhouse” музейд гэрлийн шоу үзүүлбэр нээлтээ хийлээ  
Үзсэн: 2198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй