Франц улс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хичээлийн цагаар, ухаалаг гар утас хэрэглэхийг хориглох тухай хэлэлцэж байна. Хэрвээ, энэ захирамж, тогтоол, шийдвэр батлагдвал ирэх 2018 оны 9-р сараас эхлэн, Францын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлийн цагаар гар утас ашиглах боломжгүй болох юм байна.
Сурагчид, өглөө хичээлдээ ирэхдээ, гар утсаа хураалгаад, харин сургууль тарах үеэр буцааж авах юм. Харин сурагчид, гар утсаа хичээлийн их завсарлагаа болон цайны цагийн үеэрээ, шалгах боломжтой юм.
Учир нь, багш нар хичээлийн үеэр сурагчид гар утас ашиглах нь тухайн сурагчийн хичээлд хандах хандлагыг бууруулах, анхаарлыг нь сулруулах сөрөг тал ажиглагдаж байгааг тогтоосон байна. Мөн багш нар, сургуулийн удирдлага болон сурагчдын эцэг эхтэй хүүхэд нь гар утас хичээлийн цагаар ашиглаж, хичээлд идэвхгүй болж байгаа тухай хэлэх нь асуудлыг улам бүр хурцатгаж байгаа хэлдэг байна. Францын боловсролын сайд мөн энэ тухай хэлэхдээ, сурагчдад зориулсан хичээл дундуурх завсарлагаа бол тухайн сурагчын тархийг амраах, биеийн чилээг нь гаргах, дараагийн хичээлд бэлтгэхэд зориулж гаргадаг цаг.
Гэтэл сурагчид, энэ цагийг зүгээр гар утасны дэлгэц ширтэхэд зарцуулж өнгөрүүлж байгаа нь, цаагуураа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөг нөлөөлж болзошгүй гэдгийг хэлсэн байна.
| Франц улс сурагчдыг хичээлийн цагаар ухаалаг гар утас ашиглахыг хориглоно | ||
| Үзсэн: 1476 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.