Шууд Chart

Зохион бүтээгчид, инновацийг хөгжүүлэгч оюутнуудад зориулсан их сургууль байдаг

2017-12-14 16:47:42

Франц улсын нийслэл Парис хотноо өнгөрсөн 2013 онд нэгэн сонирхолтой их сургууль нээгдсэн нь, ирээдүйн зохион бүтээгчид, шинэ инновацийг хөгжүүлэгчид, ялангуяа программчлал, кодчилол зэрэг бусад IT мэргэжлээр суралцах сонирхолтой оюутан залууст зориулсан сургууль-42 нэртэй их сургууль нээгдсэн байна. Энэ сургуульд, сурагчдад хичээл заах ямар ч багш байхгүй, оюутнууд өөр өөрийн арга барилаар суралцах буюу өөрөө өөртөө багшилж, өөрөө эзэмшиж байгаа мэргэжлийнхээ талаар судалж, түүнийхөө төлөө хөдөлмөрлөж эзэмшдэг байна.

Мөн энэ их сургууль, улирлын амралт болон хамгийн гол нь ямар нэг төлбөргүй юм байна. Энэ нь Парис хотод сургуулиа барьж байгуулахад 48 сая евро (57 сая ам доллар )-ийн хөрөнгө оруулж, дээр нь алдарт Silicon Valey буюу Цахиурын хөндийд сургуулийнхаа салбарыг нээхэд  46 сая ам доллар зарцуулаад байгаа Францын тэрбумтан Ксавье Нилийн оюуны бүтээл юм. Сургууль 42-ийг нээгдсэн цагаас хойш, дэлхийн олон улс орны 64 мянга гаруй оюутан залуус энэ сургуульд элсэн суралцах тухай өргөдлөө өгсөн хэдий ч, өнөөдрийн байдлаар, энэ сургуульд 1000 гаруй оюутан суралцаж байна.

Энэ сургуульд элсэн суралцахын тулд, тухайн оюутан нэг сар гаруйн хугацаанд олон төрлийн шалгалт өгдөг юм байна. Энэ сургуулийн онцлог гэвэл тэнд ямарваа лекц уншигдахгүй, сургалтын үйл явц компьютерийн тусгай программын дагуу явагддаг байна. Оюутнууд өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгээд, дараа нь нэг нэгнийхээ даалгаврыг шалгадаг гэнэ. Парис хотын их сургуулийн төгсөгчид дэлхийн нэртэй компаниуд болох Amazon, Tesla, IBM-д ажиллаж байгаа юм. байна. Оюутнуудын 80% нь суралцаж байх хугацаандаа ажилтай болсон байдаг бол төгсөхдөө 100% ажлын байртай болдог ажээ École 42 сургуулийн бусад салбарууд ч бас дэлхийн өнцөг булан бүрт бие даан байгуулагдаж эхэлсэн ба одоогоор АНУ-ын цахиурын хөндий, Румын, Өмнөд Африк, Украйн мөн Болгарт байгуулагдсан ба удахгүй Тунис, Голландад нээгдэх гэж байна.

Эдгээр сургуулиуд нь боловсролын ямар нэг үнэмлэх зэрэг шаардахгүй, төлбөргүй, хамгийн багадаа 150 хүүхдийг сургах хөрөнгөө өөрсдөө босгоно гэсэн нөхцөлтэйгээр салбар байгуулах эрхээ олж авдаг ажээ. Энэ нөхцлийг хангасан тохиолдолд л сургуулийн хөтөлбөрт нэвтрэх эрхтэй болдог байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зохион бүтээгчид, инновацийг хөгжүүлэгч оюутнуудад зориулсан их сургууль байдаг  
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй