Европын холбооны гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүдийн хоёр ч дээд уулзалт Брюссельд болно. Эхнийх нь өчигдөр боллоо. Европын Холбооны эгнээнээс гарч байгаа Их Британийн Ерөнхий сайд оролцоогүй энэ уулзалтаар цагаачлал, аюулгүй байдал, цэргийн түншлэл, НАТО-гийн хамтын ажиллагааны тухай хөндөж хэлэлцсэн байна.
Мөн ОХУ-тай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний хугацааг ирэх оны дунд хүртэл сунгах шийдвэр гаргаад байна.
Цагаачлалын асуудлын тухайд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дүрвэгч цагаачдыг хүлээн авах системд өөрчлөлт оруулах санаачилга гаргасан.
Гишүүн орон бүгд адилхан хариуцлага хүлээх ёстойг Германы канцлер сануулж, одоо ашиглаж байгаа Дублины систем үр дүнгүй байгааг хүлээн зөвшөөрсөн. Үүний зэрэгцээ эдийн засгийн болон валютын энэ холбоонд цагаачлалтай холбоотой асуудлаас болж хагарал гарч байгааг Европын зөвлөлийн тэргүүн Туск онцоллоо. Тиймээс ойрын хагас жилийн дотор цагаачлалын бодлогод шинэтгэл хийхээр тохиролцоод байгаа нь нэг үр дүн гэж хэлж болно.
| Европын холбооны дээд уулзалт Брюссельд болж байна | ||
| Үзсэн: 696 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.