Хятадын удирдагч Си Жиньпин, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нар Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс болж Солонгосын хойгт дайн дэгдэхийг хүлээн зөвшөөрч болохгүй гэж мэдэгдлээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна. Өчигдөр Хятадын удирдагч, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт болох үеэр энэ асуудлыг хэлэлцсэн байна.
Дээд уулзалт хоёр цаг гаруй хугацаагаар үргэлжилжээ. Хоёр орны төрийн тэргүүн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох нэг зорилготойгоо батлаад энэ асуудлыг зөвхөн яриа хэлэлцээний замаар шийдэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Умард Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхийллээс болоод Өмнөд Солонгос пуужингаас эсэргүүцэн хамгаалах АНУ-ын "ТХААД" системийг өөрийн нутаг дэвсгэртээ байрлуулсан юм. Энэ нь БНХАУ, Өмнөд Солонгосын харилцааг хурцатгахад хүргэж байсан.
| Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна | ||
| Үзсэн: 1412 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.