Шууд Chart

Абу Дабигийн Луврийн музейн барилгыг дэлгэрэнгүй танилцууллаа

2017-12-15 13:34:36

"CNN" агентлаг Арабын нэгдсэн Эмирт улсад энэ онд нээлтээ хийсэн архитектур, урлагийн бас нэгэн гайхамшиг болох Абу Дабигийн Луврийн музейн  барилгыг дэлгэрэнгүй танилцуулсан байна.  

Абу Дабигийн Луврт Леонорна Да Винчи, Пикассо, Гоген, Мане Магритта зэрэг домгийн бүтээлийг дэлгэсэн байдаг юм. Музей нь Саадият арал дээр  оршдог. Гол нь музейн барилга  ихээхэн онцлогтой.  

Усны олон сувагтай, хээ бүхий бөмбөгөр оройтой учир задгай далайд тэнгэрийн дор байгаа мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлогтой. Музейн нийт талбай 24 мянган м2.

Шинэ цагийн энэ гайхамшгийн архитекторч нь Жан Нувель юм.  Парисын лувр 800 жилийн  настай  бол аравхан жилийн дотор  Абу Дабигийн луврийг   бүтээн  цогцлоож  чадсан  байна. 

Ойрхи Дорнодын луврийг барихад нийт  1 тэрбум  ам.доллар зарцуулжээ. Абу Дабигийн болон Парисын лувр 30 жилийн хугацаанд хамтран ажиллах болсон.  Парисын  луврийнхан зөвлөгөө мэдээлэл өгөхөөс  гадна урлагийн бүтээлүүдээ түрээслэхээр гэрээлсэн. Энэ түрээсийн төлбөр, мөн лувр гэдэг брэндийг нь ашиглахын тулд нийт тэрбум евро төлсөн гэдэг мэдээлэл байдаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Абу Дабигийн Луврийн музейн барилгыг дэлгэрэнгүй танилцууллаа   
Үзсэн: 1747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй