Шууд Chart

Гадаадын засгийн газрын бус байгууллагуудтай холбоотой асуудлаар анхны зөвлөлдөх уулзалт хийлээ

2017-12-15 16:31:23

Гадаадын засгийн газрын бус байгууллагуудтай холбоотой асуудлыг хөндсөн зөвлөлдөх уулзалтыг АНУ, БНХАУ хийгээд байна. Энэ үеэр иргэний  нийгмийн байгууллагуудыг хэрхэн хамгаалж, дэмжих асуудлыг хэлэлцсэн байна.

АНУ-ын тал БНХАУ-д хандаж гадаадын засгийн газрын бус байгууллагын тухай хуулиараа тус улс дахь АНУ-ын энэ төрлийн байгууллагын цаашдын  үйл ажиллагааг нь баталгаажуулж өгөхийг уриалсан байна. БНХАУ-д баталсан энэ хуулинд гадаадын засгийн газрын бус байгууллагуудад орон нутгаас ивээн тэтгэгчтэй болох, төр засгаас тодорхой зөвшөөрөл авахыг шаардсан заалтууд тусгасан байгаа юм. 

Хэрэв зөвшөөрөл авахгүй бол үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авах юм. Гадаадын гэдэгт Хонгконг, Макао, Тайванийн төрийн бус  байгууллагуудыг ч хамруулсан учир АНУ сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гадаадын засгийн газрын бус байгууллагуудтай холбоотой асуудлаар анхны зөвлөлдөх уулзалт хийлээ  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй