Шотландын нийслэл Эдинбург хотын оршин суугч 10 настай Камерон Миллар Зул сарын бэлгэнд 13.300 америк долларын үнэтэй, 3D принтерээр хэвлэж бүтээсэн хиймэл гар бэлгэнд авчээ.
Хүүд зориулан энэ гарыг нарийн, өндөр технологи ашиглаж бүтээсэн бөгөөд гарынхаа тусламжтайгаар "Оддын дайн" киноны Люк Скайволкерийг дуурайх боломжтой гэж зохион бүтээгчид онцлон хэлсэн байна.
Төрөлхийн баруун гаргүй мэндэлсэн Камерон Миллар бусад хүүхдүүдийн адил тоглож чаддаггүй, мөн хөгжмийн зэмсэг тоглохыг ихэд хүсдэг байсан хэдий ч өнөөдрийг хүртэл энэ бүх зүйл ердөө мөрөөдөл байжээ. Тиймээс ч тэрбээр хиймэл гартай болохыг хамгийн их хүсдэг байжээ. Хүүгийн энэ хүслийг Шотландын богино долгионы радио болох "Radio Forth" нэртэй компани биелүүлж өгсөн байна.

Харин хүүгийн энэ хүчирхэг, бионик хэмээх хиймэл гарыг Бристол хотод үйл ажиллагаагаа явуулдаг "Open bionics" компани бүтээсэн байна. Түүнчлэн энэхүү 3D принтерээр хэвлэсэн бионик гар нь АНУ, Европын эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт зөвшөөрөгдсөн анхны хиймэл эрхтэн болж байгаагаараа онцлогтой юм.
"Open bionics" компанийн хувьд анх удаа хүүхдэд зориулсан жижиг хэмжээтэй хиймэл эрхтэн бүтээсэн нь энэ аж. Тус компанийн зүгээс цаашид ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ амьдрал бэлэглэхийн тулд хиймэл эрхтэний үнийг бууруулах, хүүхдүүдэд тохирохуйц илүү олон хиймэл эрхтэн хийхээр төлөвлөж байна.
| Арван настай хүү Зул сарын баярын бэлгэнд өндөр хүчин чадалтай хиймэл гар авчээ | ||
| Үзсэн: 2723 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.