Өнгөрсөн ням гарагт Шри-Ланк улсад нэг дор 50 хос хуримын ёслолоо хийжээ. Хятадын уламжлалт үндэсний хувцсаар гоёсон 50 хос нийслэл Коломбо хотноо цуглаж гэрлэх ёслолын ажиллагаа зохион байгуулсан байна.
Хүндэтгэлийн энэ үйл ажиллагааг Хятад, Шри-Ланкийн дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан аж. Мөн энэ арлыг жуулчдын аялах дуртай газар болгон хөгжүүлэх хүрээнд хийж байгаа нэгэн томоохон арга хэмжээ гэдгийг хуримын ёслолыг зохион байгуулагчид хэлсэн байна.

Чимэглэсэн машинаар ёслол хийх талбайд хүрэлцэн ирсэн хосуудын хурим Шри-Ланкийн үндэсний бөмбөрчид болон бүжгийн үзүүлбэрээр эхэлжээ. Мөн тус улсын Буддын шашны уламжлалын дагуу, эв нэгдэл, цэвэр ариун байдлыг илтгэсэн ёс заншлаа үйлдсэн байна. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хийж байгаа энэхүү хуримын ёслолд Шри-Ланкийн өндөр дээд албан тушаалтнууд, Коломбо дахь Хятадын дипломатууд, мөн Шри-Ланкад ажиллаж амьдардаг Хятадын иргэд оролцжээ.
Хятад улс бол Шри-Ланкийн дэд бүтцийн хөгжилд хамгийн гол нөлөө үзүүлэгч, хөрөнгө оруулагч орон. Нөгөө талаар Өмнөд Азийн энэ арлын үндэстний нутагт аялал жуулчлал хийх Хятад үндэстний тоо жил ирэх тутам нэмэгдсээр байдаг юм.
| Шри-Ланк улсад 50 хос нэг дор хуримаа хийжээ | ||
| Үзсэн: 2996 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.