Шууд Chart

Олон улсын сансрын станцад даалгавар гүйцэтгэхээр шинэ баг очжээ

2017-12-19 13:02:51

ОХУ-ын "Союз" хөлөг олон улсын сансрын станцад даалгавар биелүүлэхээр хөөрсөн байна. Орон нутгийн цагаар ням гарагийн 13 цаг 21 минутад Казакстаны Байконурын сансрын буудлаас хөөрчээ. 

Сансарт ниссэн анхны хүн гэж түүхэнд нэрээ мөнхөлсөн Юрий Гагарины хөлөг хөөрсөн тэр газраас энэ удаагийн багийн хөлөг хөөрчээ. Энэ хөлөгт олон улсын сансрын станцын багийн 3 гишүүн явж байна. Хөлөг сансрын тойрог замд амжилттай орсон талаар мэдээлж байна. "Союз" хөлөг эх дэлхийгээс 400 гаруй км-ийн зайд орших сансрын станцад 48 цаг буюу 2 хоног нисч хүрэх юм.

Хөлгийн багт Японы сансрын нисгэгч багтаж байна. Норишиге Канай нисгэгч нь Японы 12 дахь сансрын нисгэгч юм байна. Одоогийн байдлаар Оросын сансрын хөлгүүд нь Олон улсын сансрын станц руу явах үндсэн үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.

Олон улсын сансрын станцыг сансарт байнгын судалгаа шинжилгээ явуулах зорилгоор 1998 оноос эхлэн тойрог замд угсарч, олон улсын байгууллагууд хамтран ашиглаж байна.

Уг станц нь дэлхийг өдөрт 15.8 удаа тойрдог, 450 тонн жинтэй юм. Өөрөөр хэлбэл, хоёр ширхэг "Боинг-747" онгоц нийлүүлсэнтэй тэнцэх эзлэхүүнтэй, нийт 12 өрөөтэй байгууламж. Энэ станцад дээд тал нь 10 сансрын нисгэгч байрлах боломжтой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын сансрын станцад даалгавар гүйцэтгэхээр шинэ баг очжээ   
Үзсэн: 1919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй