Шууд Chart

Ерэн насандаа их сургууль төгсчээ

2017-12-19 13:26:40

ОХУ-д 90 настай Кирилл Патракин Пермийн улсын их сургуулийг амжилтай төгсчээ. Тэрбээр анги хамт олноосоо 70 насаар ах юм. Харахад энгийн л нэг тэтгэвэртэй гарсан хөгшин боловч тэрбээр хүүхэд залууст, цаашлаад дэлхий нийтэд сурахад хүн хэзээ ч оройтохгүй, нас бол тоо гэдгийг дахин нотолсон байна.

Тэрбээр Пермийн улсын их сургуулийн Хүмүүнлэгийн сургуульд байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж, дээд боловсрол эзэмшжээ. Патракин хичээлээ нэг ч удаа таслаж байгаагүй бөгөөд өдөр бүр лекцэндээ суудаг байсан байна. Патракины хувьд лекц, эсвэл хичээлд суух нь биш, орчин үед хүн бүхний хэрэглэж, ажил үүргээ гүйцэтгэдэг болсон компьютерийг ашиглах л хамгийн хэцүү байдаг гэж хэлсэн байна. Гэхдээ ангийнхан болон багш нар нь түүнд даалгавар, бие даалт хийхэд нь ч байнга туслалцаа үзүүлдэг байжээ.

Үүнээс гадна тэрбээр ангийнхандаа өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын талаар олон сонирхолтой зүйлс ярьж өгдөг байна. ОХУ-д их сургуульд орохын тулд заавал улсын шалгалт өгч байж тэнцдэг. Патракин ч бусдын адил энэ шалгалтыг өгч тэнцэн оржээ.

Харин тэрбээр сургалтын төлбөрөө төлөхийн тулд сүүлийн хэдэн жилийн тэтгэврийнхээ мөнгийг хуримтлуулсан гэнэ. Мөн их сургуульд суралцахын тулд нэг улирлын төлбөрт 600 америк доллар төлсөн байна. Харин сургуулийн удирдлагын зүгээс хоёрдугаар улирлын төлбөрөөс чөлөөлж өгчээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ерэн насандаа их сургууль төгсчээ   
Үзсэн: 2150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.26.xxx] 2017-12-20 10:21
Kirill эр эм үү.уул нь ээмэг зүүсэн бнээ
бахархмаар [103.9.90.xxx] 2017-12-20 08:21
ИХ гүрэн гэдэг хүнийг залуу хөгшин гэж ялгадаггүй Монгол шиг буурай оронд Цагаан цаасан дээр үнэнийг худал болгон бичихэд амар байдаг болохоор ЗАЛУУ ҮЕ л аварна гэж хошгоруулдаг хахахаха.
Зочин [175.112.12.xxx] 2017-12-20 08:07
худлаа байхаа шүд нь бүрэн байна 70 хүрч байгаа байх
Өндөр настан [203.169.50.xxx] 2017-12-20 07:44
Ануухан харагдаж байна. Гэтэл манай залуус дөнгөж 40 хүртчихээд би юм сурахаасаа өнгөрсөн гэцгээх.
зочин [59.153.112.xxx] 2017-12-19 18:38
Болж л байна шд.

Бидэнтэй нэгдээрэй