Шууд Chart

Модоор унадаг дугуй бүтээжээ

2017-12-19 13:33:54

Унадаг дугуй нь эрүүл мэнд болоод эдийн засагт хамгийн тустай тээврийн хэрэгсэл. Мөнгө хэмнэхээс гадна бидний эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягт суралцахад ямагт эерэг нөлөө үзүүлдэг. Нөгөө талаар хөгжингүй орнуудад зах замбараагүй өсөн нэмэгдэж байгаа шигүү хотжилт, төвлөрлөөс үүдэлтэй замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх шийдэл гэж үзэн унадаг дугуйн хэрэглээг хот төлөвлөлтийн салшгүй нэг хүчин зүйл болгон анхаардаг болжээ.

Дани улсын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход зориулагдсан нийт замын 40 хувь нь зөвхөн унадаг дугуйнд зориулагдсан байдаг. Дугуйн тээврийн хэрэгсэл хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг гэдэг утгаараа Данийн зохион бүтээгчид бүх эд ангийг нь модоор хийсэн унадаг дугуй бүтээсэн байна.

Дугуйг модоор бүтээх нь хөнгөн цагаан, карбон файберээс ч илүү эрчим хүчний үр ашигтай байдаг ажээ. Зохион бүтээгчид уг эко дугуйг бүтээхдээ яшил мод болон хушганы модыг ихэвчлэн ашигладаг байна. Мөн дугуйны зарим эд ангийг бүтээхэд хулс модыг ч ашигладаг байна. Модон дугуй 5 жилийн өмнөөс худалдан борлуулж эхэлжээ.

Одоогийн байдлаар Дани улс төдийгүй дэлхийн хэд хэдэн оронд эко модон дугуйг ашиглаж байна. Данийн хэд хэд компани өөрийнхөө бүх ажилчдад уг дугуйг худалдан авч өгсөн байна. Дугуйны үнэ 700 евро буюу ойролцоогоор 1043 америк доллар.

Гэхдээ тэд модон дугуй зохион бүтээсэн бас анхны зохион бүтээгчид биш юм. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 250 дизайнер болон компаниуд өөр өөрийн гэсэн технологиор модон дугуйг бүтээж байна. Дэлхийн хамгийн анхны модон дугуйг Нидерландад 1980 онд зохион бүтээж байжээ.

Сонирхуулахад, дэлхийн хамгийн том дугуйн зогсоол Нидерланд улсад байдаг бөгөөд 17 мянган квадрат метр талбайд 12.500 дугуйн зогсоол барьсан байдаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Модоор унадаг дугуй бүтээжээ   
Үзсэн: 1242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй