Шууд Chart

Хуванцар ашиглаж байшин барьжээ

2017-12-19 13:43:05

Хуванцар сав нь байгальд 400-1000 жилийн дараа задарч, хөрсөнд шингэдэг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг. Тиймээс ч хуванцрын давуу болон талыг ашиглаж, ус болон ундааны хаягдал хуванцар савыг ашиглаж, байшин барьсан байна.

Тате Лехбиб гэгч Алжир дүрвэгч эр өөрийн амьдарч буй орчныхоо цагаач дүрвэгчдийг цөлжилт болон элсэн шуурганаас хамгаалах зорилго тавин хуванцар материалаар байшин барьжээ. 

Тэрбээр энэхүү байшингаа Алжирийн дүрвэгчдийн хуаран байрладаг Девилийн цэцэрлэгт хүрээлэн хэмээх газарт бүтээн босгосон байна. Байшингийн үндсэн түүхий эд нь ус, ундааны хуванцар сав болон элс юм. Барих ерөнхий технологи нь элсээр дүүргэсэн хуванцар савыг, хэр хэмжээтэй байшин байгуулахаасаа шалтгаалж, тойрог хэлбэрт үүсгэнэ. Байшингийн ерөнхий хэлбэрийг гаргасны дараа гадна талыг цементээр шавардаж битүүлэх юм.

Татегийн хэлж байгаагаар ийм технологи ашиглан байшин барих нь ердийн барилгын материал ашиглаж байшин барьснаас даруй 20 дахин бат бөх  болдог гэдгийг хэлж байна. Түүнчлэн байшингаа дугуй хэлбэртэй барьсан нь ч учиртай. Элсэн шуурганы үед дугуй хэлбэртэй байшин нь илүү бат бөх, мөн тоос шороог ч нэвтрүүлдэггүй давуу талтай.

Харин энгийн дөрвөлжин байшин бол шуурганы үед элс нэг талд овоорч, байшин булагдах, мөн амархан эвдэрч цуурах, сул талтай байдаг байна. Үүнээс гадна уг байшинг ердөө долоо хоногийн дотор гадна талыг барьдаг юм байна. Тате одоогийн байдлаар нийтдээ 260 ширхэг ийм төрлийн байшинг бүтээн байгуулаад байна.

НҮБ-ын дүрвэгчийн асуудал эрхэлсэн агентлаг Татегийн энэхүү санааг дэмжин, түүний төсөлд 60 мянган еврогийн санхүүжилт үзүүлсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хуванцар ашиглаж байшин барьжээ   
Үзсэн: 1539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй