Шууд Chart

АНУ-д гал тэрэгний ослын улмаас 6 хүн амиа алджээ

2017-12-19 16:18:27

АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод, галт тэрэгний замд томоохон хэмжээний осол гарч, одоогийн байдлаар 6 хүн амиа алдаж, 100 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Осол орон нутгийн цагаар, өглөөний 07 цаг 33 минутын орчимд болжээ.

Тус улсын  Амтрак зорчигч тээврийн компанийн 501 аяллын галт тэрэг өглөөний 6 цагт Сиэтлл хотын Портландын өртөөнөөс өмнө зүгт чиглэн явж байх замдаа замаасаа гарч, улмаар хурдны зам руу унасан байна. Тухайн үед галт тэрэг 80 км цагийн хурдтай аялж явжээ. Осол гарах үеэр галт тэрэг хурдны замаар зорчиж явсан 14 машиныг мөргөжээ. Одоогийн байдлаар, осол гарсан хэргийн газарт ослын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлтээр, галт тэрэгний замын хяналтынх систем идэвхгүй байсан учраас галт тэрэг замаасаа гарсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.

Осол гаргасан зорчигч тээврийн компанийн удирдлагуудын мэдэгдэж байгаагаар,  501 дүгээр галт тэрэгний зорчиж явсан зам нь шинэ чиглэл бөгөөд аяллын хугацаа болон замыг товчилсон шинэ маршрутын дагуу явж байжээ. Харин зорчиж явсан төмөр замын хувьд өмнө нь, энэ замаар зөвхөн ачааны галт тэрэг зорчдог байсан аж. 10 цуваа вагонтой тус галт тэрэгт нийт 77 зорчигч, галт тэрэгний багийн 5 хүн байжээ.





Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д гал тэрэгний ослын улмаас 6 хүн амиа алджээ  
Үзсэн: 1973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй