Шууд Chart

Дональд Трамп АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратегийг танилцууллаа

2017-12-19 16:27:47

АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп тус улсын үндэсний аюулгүй байдлын стратегийг танилцууллаа. Гэхдээ, тэрээр стратегийн жагсаалтаас цаг уурын өөрчлөлтийн тухай асуудлыг хасахаар шийдвэрлэсэн байна. Учир нь, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхээс  илүүтэйгээр, АНУ дэлхийн тавцанд эдийн засгийн өрсөлдөх чадвараа эргүүлэн олж авахад илүү хүчин чармайлт гаргах нь зүйтэй гэж үзжээ. Уг нь өмнөх ерөнхийлөгч Барак Обама цаг уурын өөрчлөлтийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа нэг хүчин зүйл хэмээн үзэж байсан юм.

Харин одоогийн ерөнхийлөгчийн хувьд, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, эх орны аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэхгүй байна. Харин, хүрээлэн буй орчин, байгаль орчны ач холбогдлын талаарх уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тусад нь авч хэлэлцэнэ гэдгээ танилцуулгын үеэрээ хэлсэн байна. Мөн тэрээр, улсынхаа аюулгүй байдлын стратегийн бодлогыг улам чангаруулна хэмээн онцоллоо. Түүний энэ мэдэгдлийг сонгуулийн үеэрээ амлаж байсан амлалтуудынх нь нэг  болох Америк энэ тэргүүнд гэсэн  зорилгод үндэслэсэн гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

АНУ үндэсний аюулгүй байдлын стратегиасаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хассан нь ч тус улсын Парисын гэрээнээс гарч байгаа тухай мэдэгдэлтэй холбоотой болж байна. Өнгөрсөн 8 дугаар сард, ерөнхийлөгч Дональд Трамп уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр дэлхийн 195 орон нэгдсэн хэлэлцээрээс гарахаа албан ёсоор мэдэгдсэн. Улмаар, төрийн департамент энэ хэлэлцээрээс гарах тухай санамж бичгийг НҮБ-д албан ёсоор өргөн барьсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратегийг танилцууллаа  
Үзсэн: 1393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй