Япон улсын засгийн газар улсын төсвөө хэлэлцэж, боловсролын салбарт 2 их наяд иен буюу ойролцоогоор 18 тэрбум америк долларыг төсөвлөжээ. Мөн төсөвт ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжийг сайжруулахад шаардагдах төсвийг ч мөн хамт суулгаж өгсөн байна. Гэхдээ эдгээр өндөр дүнтэй төсвийн төслийг парламент энэ долоо хоногийн чуулганаар хэлэлцэж, батлах ёстой юм.
Төсөлд тусгаснаар, 800 орчим тэрбум иен буюу 7 тэрбум орчим америк долларыг сургуулийн өмнөх боловсролд зарцуулах шинэ хөтөлбөр боловсруулжээ. Шинэ хөтөлбөрт тусгаснаар, 2019 оны 4 дүгээр сарын байдлаар, 0-2 насны хүүхэдтэй бага орлоготой өрхөд зориулсан асрамжийн тэтгэмж олгох болон 3-5 насны хүүхдэд зориулсан өдөр тутмын асрамжийн үйлчилгээнд зарцуулах гэнэ. Харин 2020 оны санхүүгийн жилээс эхлэн, бага орлоготой иргэдийн хүүхдүүдийн их, дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөр, цаашлаад сургалтын төлбөрөөс хөнгөлөх гэх мэт зардалд 7 тэрбум америк доллар төсөвлөжээ. Түүнчлэн, 100 тэрбум иенийг асрах төвийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм. Япон улсын төсвийг бүрдүүлэхийн тулд, тус улсын засгийн газар 2019 оны 10 дугаар сараас борлуулалтын татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Ерөнхий сайд АбеШинзогийн засгийн газар бага орлоготой өрхүүдэд зориулсан боловсрол, тусламжийн зардлыг ингэж нэмэгдүүлж байгаа нь, өнгөрсөн сард болсон сонгуулийн үр дүн бөгөөд тэргүүлэх ач холбогдолтой байна гэж ард иргэд нь үзэж байна. Түүнчлэн, 2018 оны Япон улсын нийт төсөв, 97,9 их наяд иен буюу 867 тэрбум америк доллар төсөвлөөд байгаа юм байна. Энэ нь, өмнөх оны төсвөөс даруй 2 тэрбум америк доллараар өссөн үзүүлэлт болжээ.
| Япон улс боловсролын салбартаа 18 тэрбум ам.доллар төсөвлөжээ | ||
| Үзсэн: 1645 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.