Шууд Chart

Япон улс пуужингийн довтолгооноос хамгаалах систем суурилуулна

2017-12-20 09:00:00

Япон улсын засгийн газар, пуужингийн довтолгооноос хамгаалах систем суурилуулахаар болсон байна. "Aegis Ashore" нэртэй энэхүү системийг Японы 2 бүс нутагт, тодруулбал Японы хойд хэсэгт орших Акита хотод, нөгөө хэсгийг нь, баруун хэсэгт орших Хаги хотод суурилуулах тухай тус улсын засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Япон улс Умард Солонгосын пуужингийн довтолгооноос өөрийгөө хамгаалахын тулд батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхтэй холбоотой ийм шийдвэр гаргасан байна.

Япон улсын пуужингийн довтолгооноос хамгаалахаар суурилуулах энэхүү системийг АНУ-тай хамтран боловсруулах юм. Энэ системийн үнэ нь 888 сая америк долларын өртөгтэй бөгөөд Японы засгийн газрын зүгээс энэ системийг суурилуулахад шаардлагатай төсвийг гаргаж, АНУ-ын талаас хийж хэрэгжүүлэх системийн техникийн ажиллагаанд зарцуулахаар болжээ. Түүнчлэн, ирэх жилийн төсөвт 6 сая америк долларыг энэ системтэй холбогдуулж суулгах шаардлагатай болж байгаа юм байна.

"Aegis Ashore" нэртэй энэхүү системийг суурилуулах ажлыг ирэх 2018 оноос эхлүүлж, 5 жил угсралтын ажлыг хийж гүйцэтгэн, 2023 он гэхэд ашиглалтад оруулахаар тооцоолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс пуужингийн довтолгооноос хамгаалах систем суурилуулна  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй