Испанийн Каталони мужийн парламентын сонгууль маргааш болно. Энэ удаагийн ээлжит бус сонгуульд, Исламын шашинтай эмэгтэй хүн анх удаа нэр дэвшин өрсөлдөж байна. Тэрээр энэ удаагийн сонгуульд, зүүний Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа бөгөөд тус нам нь Каталоны тусгаар тогтнолыг дэмжигч бусад улс төрийн намуудтай эвсэн, парламентад олонх болж, цаашлаад, Каталонийн тусгаар тогтнох зорилгыг биелүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Нажат Дриух эцэг эхийнхээ хамт 1990 онд 9 настайдаа Мороккогоос Каталонид ирж суурьшжээ.
Тэрээр нийслэл Барселон хотоос холгүй орших хотын зөвлөлд нийгмийн ажилтнаар сүүлийн 17 жилийн турш ажиллаж байгаа юм байна. Түүний энэ сонгуульд өрсөлдөж байгаа гол зорилго нь, Каталони мужид Исламын шашинтай анхны эмэгтэй ерөнхий сайд болох зорилготой юм. Каталонийн сонгуулийн сурталчилгааны ажил энэ сарын эхээр эхэлсэн. Түүний сонгуулийн сурталчилгаа улс төрийн хямралаас үүдэлтэй үймээн, жагсаал цуглаан дунд өнгөрлөө хэмээн хэлж байна.
Өнгөрсөн 10 дугаар сард, Испанийн автономи муж болох Каталони тусгаар тогтнолын төлөө олон нийтийн санал асуулга явуулсан ч, Испанийн төв засгийн газар хүчингүйд тооцож, Каталонийн парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зарласан юм.
Каталонийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөт арьстан эсвэл араб хүн огт гараад байдаггүй энэ мужид исламын шашинтай 500 гаруй мянган иргэн оршин суудаг бөгөөд тэд хүн амынх нь 15 хувийг нь эзэлдэг юм байна.
| Каталонийн парламентын сонгуульд ислам шашинтай эмэгтэй өрсөлдөнө | ||
| Үзсэн: 1061 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.