Шууд Chart

204 890 ширхэг хувьцаа арилжжээ

2017-12-20 10:32:18

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 204,890 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жинст Увс" /JIV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Блюскай Секьюритис” ХК-ийн /BSKY/ ханш хамгийн өндөр буюу 14.96 хувиар уналаа. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 23,320 ширхэг үнэт цаас 2.2 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 102,496 ширхэг үнэт цаас 10.1 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,162.94 нэгж болж 1.42 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,456,589,386,479 боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.      


204 890 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй