Монгол Улсын Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Geneva Centre for Security Policy-ийн хамтын ажиллагааны хүрээнд Батлан хамгаалахын атташегийн олон улсын дамжаа 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Дамжааны нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалах яамны удирдлага, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн төлөөлөл, гадаад, дотоодын оролцогчид оролцов.
Тус дамжаанд Швейцар, АНУ, Канад, Их Британи, Япон, БНХАУ, Лесото, Польш, Египет, Вьетнам, Швед, Намиби, Австри, Нигери, Герман, Румын, Финланд, Монгол зэрэг 18 орны нийт 35 цэргийн алба хаагч, батлан хамгаалахын атташе болон батлан хамгаалах, дипломат салбарын төлөөлөгчид оролцож байна.
Дамжааны хүрээнд аюулгүй байдал ба дипломат ажиллагаа, батлан хамгаалахын хамтын ажиллагаа, мэдээлэл боловсруулах арга зүй, хямралын үеийн шийдвэр гаргалт, хэлэлцээ хийх ур чадвар, дипломат ёс зүй зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдах бөгөөд оролцогчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан ойлголцол, итгэлцэл, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм гэж Батлан хамгалахын яамнаас мэдээллээ.

| Монгол Улсад Батлан хамгаалахын Атташегийн олон улсын дамжаа эхэллээ | ||
| Үзсэн: 85 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.