Шууд Chart

Австри дахь монголчуудын “Нарны баяр-2026” спорт наадам боллоо

2026-05-29 12:25:57

Австри дахь монголчуудын “Нарны баяр-2026” спорт наадам 19 дэх жилдээ болж өндөрлөлөө. 

“Хамтдаа бүтээсэн уламжлал-Хамтдаа үргэлжлэх түүх” гэсэн уриатай энэхүү баярыг Австри дахь Монгол Оюутны Холбооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг.

Монголчуудын эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон “Нарны баяр” наадам нь Европ тивдээ хамгийн анхны олон төрөлт нээлттэй тэмцээн гэдгээрээ алдартай юм.

Спортын уралдаан тэмцээнээс гадна Хүүхдийн баярт зориулсан хөтөлбөр, асуулт хариултын “АХА” тэмцээн зохиов.

Энэ жилийн наадамд Австри, Герман, Чех, Унгар улсаас нийт 41 багийн 425 тамирчин сагсан бөмбөг, волейбол, шатар, даамаар өрсөлдөж аваргууд тодорсон. 

Эмэгтэй волейболд Германы “Аурум” баг түрүүлсэн бол Австрийн “VolleyW”, Чехийн “Ялалт” баг хоёр, гуравдугаар байрт шалгарлаа. Шилдэг эрэгтэй тоглогчоор Б.Нандин-Эрдэнэ тодорсон байна. Волейболын эрэгтэй ангилалд Чехийн “Futaba” алтан медаль, Чехийн “Emust Warriorz” мөнгөн медаль харин Австрийн “Wins” хүрэл медаль тус тус хүртлээ. Шилдэг эрэгтэй тоглогчоор Б.Мягмардорж шалгарчээ. 

Харин сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэйчүүдийн “Нэгүн” баг алт, “Stuttgart” баг мөнгө, “Тэмүүлэл” баг хүрэл медалийн эзэд болжээ. Эрэгтэй ангилалд Чехийн “Emust” түрүүлж, Чехийн “Залуус”, “89” багууд удаалсан байна.

Тэгвэл шатрын тэмцээнд Чех улсаас оролцсон М.Өнөрбаяр алтан медаль, мөн Чех улсын М.Өнөрзаяа мөнгө, Австрийн н.Нямдаваа хүрэл медаль хүртжээ.

Даамын аваргаар С.Баяржавхлан тодорч, Б.Цолмонбаяр, Ү.Гэрэлт-Од нар удаах байрт шалгарлаа.

Бэлтгэсэн: Р.Алдар 

Нийтэлсэн: Р.Слава

Австри дахь монголчуудын “Нарны баяр-2026” спорт наадам боллоо  
Үзсэн: 251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 3 цаг 40 минутын өмнө
Нийтлэл бэлтгэсэн МҮОНРТ-ын хамт олонд талархлаа. “Д. Нямдаваа, шилдэг эмэгтэй тоглогчоор Б. Нандин-Эрдэнэ” гээд засаад өгөөрэй.

Бидэнтэй нэгдээрэй