Шууд Chart

Алибаба ирэх оны нэгдүгээр сард автомат машины төхөөрөмжөөр автомашин худалдаалж эхэлнэ

2017-12-20 15:13:12

Интернет худалдааны төвийн томоохон компани бол Хятадын Алибаба групп юм. Тус компани ирэх оны 1-р сараас эхлэн автомашин худалдааны салбартаа цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болсноо мэдээллээ. Энэ бол хэрэглэгч, худалдан авагчид хүссэн автомашинаа худалдан авахдаа ямар нэгэн худалдагчтай харилцах шаардлагагүй болох юм байна. Өөрөөр хэлбэл автомат машины төхөөрөмжөөр автомашинаа сонгон худалдан авах боломжтой технологи бүхий үйлчилгээний шинэ төрөл болж байгааг онцолж байна.

Энэ үйлчилгээг авахын тулд ухаалаг гар утсандаа “Таобао” аппликейшнийг суулгах юм байна. Ингэснээр автомашины автомат төхөөрөмжийн тусламжтайгаар ямар төрлийн, ямар загварын, ямар өнгийн автомашин авахаа сонгох боломжтой болох юм байна. Мөн туршилтын 3 өдрийн унаж явах эрхтэй ч болох талаар ч онцолжээ. Ингэхийн тулд хоёр сарын хугацаанд 5 удаа л түрээслэн туршиж унаж үзэх боломжтой гэдгийг хэлж байна. Энэ хугацаанд захиалгаа хийж худалдан авалтаа хийж болно гэжээ. Алибаба группээс өгсөн мэдээлэлд дурдсанаар, ирэх оны 1-р сард гэхэд нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд Шанхай болон Нанкинд тус бүр нэг нэг автомат худалдааны байгууламжийг аль хэдийнээ байгуулаад байгааг онцлон мэдээлсэн байна.

Харин 2018 оны сүүл гэхэд энэ төрлийн автомат ухаалаг худалдааны төхөөрөмж хэдэн 10 ширхгийг Хятадын эдийн засгийн томоохон хотуудад барьж, байгуулна хэмээн мэдээлжээ. Үзэгчиддээ дуулгахад энэ төрлийн үйлчгээг нэвтрүүлэх гэж байгаа анхны компани бол Хятадын Алибаба биш юм шүү гэдгийг сануулья. Өөрөөр хэлбэл энэ технологийг нэвтрүүлэх зорилготойгоор Сингапур, Герман, АНУ-д ч гэсэн туршилт судалгааны ажлууд аль хэдийнээ эхлээд явж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алибаба ирэх оны нэгдүгээр сард автомат машины төхөөрөмжөөр автомашин худалдаалж эхэлнэ  
Үзсэн: 1351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй