Автомашин үйлдвэрлэгч Хятадын НИО компани улсынхаа зах зээлд цоо шинэ загварын “Нио Эс-8” нэртэй цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа олон нийтэд танилцуулсан байна. Өнөө цагт эко тээврийн хэрэгслийг салбарт нэвтрүүлэх нь борлуулалтын өрсөлдөөнд хамгийн их анхаарлыг татсаар байна. Энэ бол мэдээж зах зээл дэх үнийн асуудал юм. Тэгвэл хятадын үйлдвэрлэгчид Тэсла компанийн үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлж байгаа Модел Эс загвараас даруй хоёр дахин хямд үнэтэй шинэлэг, загварлаг, цахилгаан хөдөлгүүртэй автомашин худалдаж авахыг санал буулгаад байна. Энэ бол.. Нио Эс Найм
Xэлбэр загвар, өнгө үзэмж, дотор салон нь бүхэлдээ гайхалтай болж өгснийг харж байна. Энэ эко тээврийн хэрэгсэл 7 хүний суудалтай, 70 килловатт цагийн батарейтай болсон тул нэг удаагийн бүтэн цэнэгээрээ 355 км хүртэлх зам туулах боломжтой юм байна. Хөдөлгүүрийн хүчин чадлын хувьд гэвэл 650 морины хүчтэй 4,4 секундэд 100 хүртэлх км цагийн хурд авах чадалтай гэдгийг онцолжээ. Цахилгаан эрчим хүчээр цэнэглэхийн тулд мэдээж тусгай эрчим хүч түгээгч станциудаар үйлчлүүлнэ. Хамгийн гол нь үүнд 5- хүрэхгүй минут л хангалттай юм байна. Энэ хугацаанд хангалттай цэнэгээ хурааж чадах юм. үүнээс гадна ямар нэгэн гэмтэл сааал учирсан тохиолдолд “Пауэр Мобайл” нэртэй засвар үйлчилгээний автомашин дуудаж үйлчлүүлэх шинэ үйлчилгээтэй юм. Үүнээс гадна жолоочид нэмэлт тусамж, дэмжлэг үзүүлэгч Нио Пилот төхөөрөмжийг ашиглах боломжтой. Энэ бол автомат жолоодлогын систем юм.
Тодруулбал, энэ систем гадна талын 4 камер, жолоочийн хэсгийг хянах нэг камер, урд талын нэг камер, 12 ширхэг хэт өндөр дуу авиа мэдрэгч төхөөрөмж, 5 ширхэг долгиог мэдрэгч радарын төхөөрөмжтэй систем юм байна. Нио Эс найм загварын эко автомашин өнөөдөр Хятадын зах зээлд 67,783 ам.доллараар худалдаалагдаад эхэлсэн байгаа. Харин тэслагийн Модел-эс загварын автомашин бол 126 мянган ам.долларын үнэтэйгээр хэрэглэгчиддээ хүрч байгаа юм. Энэ бол 2 дахин илүү үнэтэй байгааг хэлж байгаа юм. Харин дэлхийн зах зээлд хэзээ нэвтэрч эхлэх вэ гэсэн асуулт баттай хариултаа олж аваагүй байгаа юм.
Нио компанийн хэтийн зорилт бол 2020 он гэхэд хятад улсад цахилгаан хөдөлгүүртэй автомашин цэнэглэгч 1100 ширхэг станцыг барьж байгуулахаар төлөвлөж байгаа бол үүнээс гадна засвар үйлчилгээний 1200 ширхэг Пауэр Мобайл автомашиныг үйлдвэрлэн нэвтрүүлэхээр зорьж байгаа юм байна.
| “Nio Es8” цахилгаан автомашин “Tesla model X” автомашинаас хоёр дахин хямд | ||
| Үзсэн: 1781 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.