Шууд Chart

Дэлхийн хамгийн том агаарын хөлөг онгоцыг 2019 онд ашиглана

2017-12-20 15:21:40

Дэлхийн хамгийн том агаарын хөлөг онгоц болох “Стратолаунч” нислэгийн зурваст гарч хамгийн сүүлчийн удаа туршилтын нислэгээ үйлдсэн байна. Тус онгоцыг 2019 онд салбарт нэвтрүүлэх юм.

Саяхан АНУ-ын Калифорни мужийн Мохавийн агаар сансрын удирдлагын газрын нислэгийн төв дээр дэлхийн хамгийн томд тооцогдоод байгаа агаарын хөлөг онгоц буюу пуужин тээвэрлэгч “Стратолаунч” сүүлчийн туршилтаа хийжээ. Энэ онгоц нь 250 тонн жинтэй, хоёр жигүүрийн урт нь 117 метр урт бол онгоцны урт 73 метр юм байна. Даацын дээд хэмжээ нь 590 тонн. Нийтдээ 6 ширхэг хүчирхэг турбо хөдөлгүүртэй бол 28 ширхэг бат бөх чанрын дугуйтай юм байна. Тус онгоцыг пуужин тээвэрлэгч зориулалтаар ашиглахаар бүтээсэн юм. Стратолаунч системс бол агаар сансрын пуужин тээвэрлэгч болон онгоц үйлдвэрлэгч компани юм. Мөн задгай сансарт ачаа тээвэрлэн хүргэж өгөх зорилготойгоор онгоц үйлдвэрлэдэг.

Анх 2011 онд Майкрософтийг үндэслэгчдийн нэг Пол Аллен, Скалед Комсайдес компанийг үүсгэн байгуулагч Берт Рутан нар хамтран байгуулсан юм байна. Төв байр нь  АНУ-ын Алабама мужийн Хентсвилл хотод байрладаг. 2012 онд Клаифорнийн Мохавын цөлд өөрсдийн гэсэн тусгай Ангарыг барьж байгуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн том агаарын хөлөг онгоцыг 2019 онд ашиглана  
Үзсэн: 2367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй