Шууд Chart

Хан-Уул дүүрэг 2018 оны төсвөө баталлаа

2017-12-20 16:10:18

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит IV хуралдаан /2017.12.20/ өдөрболлоо. Хуралдаанаар Дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2018 оны төсөв батлах тухай, дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 97.1 хувийн саналаар Хан-Уул дүүргийн 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж баталлаа.

Мөн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл болон дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг “Бүрэн хангалттай” гэж дүгнээд дүүргийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө болон бусад холбогдох тогтоолуудыг тус тус баталлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хан-Уул дүүрэг 2018 оны төсвөө баталлаа  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй