Ерөнхийлөгч Трамп энэ хуулийг баталж чадсанаар Америкийн гэр бүлүүд татварын хөнгөлөлтүүд эдлэх боломж бүрдэж байгаагийн зэрэгцээ компаниуд аж ахуйн нэгжүүд олон ажлын байр нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна. шинэтгэлийн гол өөрчлөлт нь корпорациудын татвар 35 хувь байсныг бууруулж 21-т хүргэж байгаа юм.
Мөн дунджаар жилийн 75 мянган ам.долларын орлоготой гэр бүл одоогийнхоос 2 мянган ам.доллараар бага татвар төлөх болж байна. Түүнчлэн татварын зээл ашиглах боломжийг өргөжүүлж байгааг ч Ерөнхийлөгч Трамп онцолсон юм. Гэхдээ татварын шинэтгэлийг хийснээХолбооны төсвийн алдагдал ойрын 10 жилд 1,5 их наяд америк доллараар нэмэгдэнэ гэсэн тооцоо бас байгаа юм. Тиймээс ч Ардчилсан намынхан энэ шинэтгэлийг эрс эсэргүүцэж байсан.
Мөн чинээлэг гэр бүлүүд томоохон корпорациудад л ашигтай хууль боллоо гэж Ардчилсан намын буруушааж байсан ч 2 танхимд олонх болсон бүгд найрамдахчууд ялалт байгуулаад байна.
| АНУ-ын конгресс татварын шинэтгэлийн хуулийн төслийг дэмжин баталлаа | ||
| Үзсэн: 1284 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.